Ц.Цогзолмаа: Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад ажлаа авахад ёсзүйн хувьд надад ямар ч асуудал байхгүй

2018-12-03

УИХ-ын гишүүн Боловчрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Та өөрөө сайдаар ажиллаж байж яагаад Засгийн газрыг огруулах гарын үсэг зурсан юм бэ? 

-Улс төр гэдэг бол улстөрийг ёс зүйтэй байхыг шаарддаг. Өнөөдөр хэн нэгэн хүний дохио зангаагаар хөдөлсөн гэхээс илүү би хувь улстөрчийнхөө хувиар шийдвэрээ гаргасан. Үүнээс ямар нэгэн байдлаар буцах булзах шаардлага надад байхгүй. Тийм учраас би гарын үсгээ баталгаажуулж кноп дарсан. 

Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад ажлаа авахад би ямар ч асуудалгүй гэдгээ сая хэлчихээд гараад ирлээ. 

-Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг гарын үсэг зурах нь ёс зүйтэй асуудал мөн үү?

-Ийм зүйл байдаг. Ерөнхий сайд өөрөө Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсэг зурж л байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл Хөдөө аж ахуйн сайдаасаа болилоо гээд гарын үсэг зурж л байсан. Энэ бол улс төрд байдаг процесс. 

Би хувь хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө хувьд ч засаг чинь үлдчихлээ намайг аваад үлдээч гэхгүй. 

-Таныг өргөдлөө өгсөн гэж ойлгож болох уу? 

-Би өргөдөл өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явна. 

-Та хариуцсан салбараа бодсонгүй юу. Одоо бас л нэг сайд шинээр очно? 

-Боловсролын салбарын шинэчлэлийн төлөө би нэг жилийн хугацаанд нойр хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажил маань цаг хугацааны дараа зөв буруу нь тодорхой харагдаад явна.

-Таныг дараагийн Засгийн газарт сайдаар үлдээнэ гэсэн учраас гарын үсэг зурсан гэсэн. Энэ үнэн юм уу? 

-Ямар нэгэн тийм зүйл байхгүй. 

-Намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байгаа. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ? 

-Би энэ намд 30 жилийн өмнө гишүүнээр элсэж байсан. Нам төвөлшиж байж, улс төр төлөвшдөг. Улс төрчдийн төлөвшлөөс парламентийн төлөвшил тогтдог. Тийм учраас УИХ-ын гишүүн болох хүмүүст насны босго тавиач, ажил мэргэжлийн хувьд туршлагатай байх шаардлага тавих ёстой. 

-Таныг сайдаасаа  чөлөөлөгдвөл нөхөр, хүүхдүүдийн тань асуудал бас хөндөгдөөд байгаа? 

-Миний бага хүү далайн мэргэжлээр төгссөн гуравхан хүний нэг. Ийм мэргэжил эзэмшсэн нь миний хүүгийн буруу юу. Тэгээд ч манай биш АН-ын Засгийн үед мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Сингапурт төлөөлөгчийн газар ажиллаж байсан. 

Миний охин Хүмүүнлэгийн их сургууль Аялал жуулчлалын анги төгсөөд Англид мастер хийгээд намайг УИХ, Засгийн газрын гишүүн болохоос өмнө  мэргэжилтнээс эхлээд бүх шатанд нь ажилласан. 

Би харин хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрөө зайгаа тавьж өгөх ёстой. 

Миний нөхрийн хувьд эрчим хүчний салбарынхан бүгд мэднэ. Миний нөхөр болсноороо тэр хүн мэргэжлээрээ ажиллах ёсгүй юу.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй