Стефен Көрри бямба гарагт Детройттой хийх тоглолтод оролцоно

2018-11-30

Стефен Көрри бямба гарагт Детройттой хийх тоглолтод оролцоно

“Голден Стэйт Уорриорс” багийн холбон тоглогч Стефен Көрри ирэх бямба гарагт “Детройт Пистонс” багтай хийх тоглолтод оролцоно гэж “Уорриорс” багийн дасгалжуулагч Стив Керр пүрэв гарагт мэдээлэв.

“Тэр тоглохыг хүсч байгаа. Тоглоход ч бэлэн болсон. Бид бага зэрэг болгоомжилж байсан хэдий ч тэр Детройт хотод болох тоглолтод оролцоно” гэж С.Керр пүрэв гарагт “Торонто Рэпторс” багтай хийх тоглолтод багийн тамирчдаа бэлдэх үеэрээ хэлжээ.

11 дүгээр сарын 8-нд болсон “Уорриорс” болон “Милуоки Бакс” багийн тоглолтын үеэр С.Көрри бэртэл авсны улмаас түүнээс хойшхи арван тоглолтод өнжсөн ба түүнийг эзгүй үеийн тоглолтуудын тэн хагаст баг нь ялагдал хүлээсэн байна.

Одоогийн байдлаар, “Голден Стэйт Уорриорс” баг нийт 15 хожиж, 7 хожигдсон амжилтаар Өрнөд бүсдээ хоёрдугаарт жагсч байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө