Д.Трамп В.Путинтэй хийх уулзалтаа цуцаллаа

2018-11-30

Д.Трамп В.Путинтэй хийх уулзалтаа цуцаллаа

Аргентинд болох Их-20 дээд хэмжээний чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байсан. Гэхдээ энэхүү уулзалт цуцлагдсан тухай Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.

Donald J. Trump@realDonaldTrump

Based on the fact that the ships and sailors have not been returned to Ukraine from Russia, I have decided it would be best for all parties concerned to cancel my previously scheduled meeting....

66.1K

12:34 AM - Nov 30, 2018

Twitter Ads info and privacy

"Тэрбээр усан онгоц болон далайчид ОХУ-аас Украин руу иргэж ирээгүй гэсэн үндэслэлээр, би Аргентинд төлөвлөж байсан Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтаа цуцалбал бүх сонирхогч талуудад таатай байх болно” гэв

Мөн Цагаан ордны тэргүүн нөхцөл байдал сайжирмагц бүтээлч уулзалт хийхийг тэсэн ядан хүлээж буйгаа тэмдэглэсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путин болон Трамп нарын уулзалтыг цуцалсан талаар АНУ-аас албан ёсны мэдээ Кремльд ирээгүй гэв.

Тэрбээр хэлэхдээ, “Бид Аргентинд очно. Одоогоор твиттер жиргээ болон хэвлэлийнхний мэдээг л харлаа. Албан ёсны мэдээ ирээгүй байна. Хэрвээ үнэхээр АНУ-ын талаас уулзалтыг цуцалж байвал Их-20 дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Путинд ашигтай уулзалтуудыг хийх нэмэлт цаг гарч байна гэж ойлгож болно” гэжээ.

УЛС ТӨРИЙН ЭЛИТҮҮДИЙН ДАРАМТ

АНУ-ын Ерөнхийлөгч твиттерт жиргэхээсээ цагийн өмнө Путинтэй хийх уулзалт нь ажил хэрэгч байх болно гэж хэлж байжээ. Энэ нь твиттерийн жиргээтэй нь огт нийцэхгүй байгаа талаар судлаачид онцолж байна. Гэхдээ эцсийн шийдвэрээ Трамп Аргентин руу нисэх үедээ л гаргах байх гэв.

Үүнээс өмнө Трамп хоёр талын уулзалт Керчийн хоолойд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор цуцлагдах боломжтой гэж мэдэгдэж байсан.

Гэхдээ судлаачид цуцлагдсан уулзалтын талаар өөр өөрийн гэсэн байр суурийг дэвшүүлж байна. Тухайлбал,

"АНУ-ын дотоод улс төрийн тэмцлээс болоод Трамп хэцүүхэн нөхцөл байдалд байгаа тул хоёр талыг уулзалтыг цуцалсан байж болох юм. Мөн тэрбээр өөрөө маш тааварлашгүй хүн" гэж ОХУ-ын Төрийн ДУМ-ын Батлан хамгаалах хорооны орлогч дарга Юрий Швыткин хэлжээ.

Учир нь, АНУ-ын улс төрийн нөлөө бүхий элитүүд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбогдох бүрд түүнийг Кремльтэй холбоотой гэж хүлээн авдаг билээ.  Иймээс Трамп улс төрийн дотоод нөхцөл байдлаас шалтгаалан гадаад бодлогын алхмаа хийдэг гэж шинжээчид тайлбарлаж байна.

Трампын гаргаж буй шийдвэрүүдээс харахад АНУ-ын тэргүүн ОХУ-тай тохиролцох өөр боломж байгааг харахгүй байна гэж улс төр судлаачид үзжээ.

Учир нь, Трамп өөрийн харизмын ачаар ОХУ-ыг ятгаж, улмаар Орос улс бууж өгнө. Үүнийхээ төлөө шагнал хүртэх ёстой гэж үзэж байх шиг байна гэж судлаачид тайлбарлаж байна.

Үүнээс гадна, Барууны олон улс Керчийн хоолойд өрнөж буй үйл явдалд ОХУ хариуцлага үүрэх ёстой гэж буруушааж байна. Үүнтэй холбоотойгоор Трамп Путинтай уулзах нь тодорхойгүй байсан гэв.

"АНУ өөрийгөө нэг туйлт дэлхийн улс төрийг урагшлуулж буй улс гэж харуулахыг хичээж байна. Тэд бусад улсын хэрэгт оролцохыг дахин завдлаа. Тэд Украиныг олон улсын эрхзүйг даган мөрдөхийг сануулахын оронд тэдний үйлдлийг байнга хаацайлдаг" – гэж Юрий Швыткин хэлэв.

Сануулахад, арваннэгдүгээр сарын 25-нд Украины тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд НҮБ-ын далайн эрхзүйн конвенцийг зөрчин, хууль бусаар ОХУ-ын хил рүү нэвтэрчээ. Хөлөг онгоцонд байсан 24 хүнийг баривчилсан бөгөөд  тэдний хоёр нь Украины Аюулгүй байдлын албаны ажилтнуудыг байв.

Хожим нь, ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан Одессагаас Бердянск хүртэл нууцаар нэвтрэх шууд даалгаврыг хөлөг онгоцнуудад өгсөн тухай баримтыг дэлгэсэн байна. Үүний зэрэгцээ, тэрхүү баримт бичгүүд дунд хоолойг хэрхэн гатлах талаар заасан гар бичмэл олдсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй