Н.Номтойбаяр: Зургаан сайдад эрүү үүсгэн шалгаж байна

2018-11-29

Н.Номтойбаяр: Зургаан сайдад эрүү үүсгэн шалгаж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр ирц бүрдээгүйн улмаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн захиран зарцуулалт, тус сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн талаар мэдээлэл сонсох байсан ч хойшилсон. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Байнгын хорооны хурлын ирц бүрдэхийг хүлээх зуур Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдийн зүгээс тавьсан албан бичгийн хариуг ирүүллээ. Ямар албан бичиг анх тавьсан бэ гэхээр ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдоод байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын зургаан сайдтай холбоотой мэдээллийг албан бичигтээ оруулж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд явуулсан.

Прокурорын байгууллагын хариуд 211 ААН-д 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг шалгаж байна гэсэн байсан. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Эндээс дүгнэлт хийхэд, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 29.3-т эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцад мэдээлэл өгөхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэр бүхий зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм байна гэж ойлгогдож байна” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй