Нийслэлчүүд усны хомсдолд орох аюул ойрхон байна

2018-11-23

Нандин бүхнээ зориулахыг хүсдэг бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань усгүй болох эрсдэлтэй нүүр тулах вий гэдгийг бодож үзсэн үү. Статистик мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсын 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ. Энэ нь уул уурхайн олборлолт, хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна.

Хэрэв та бид шүдээ угаахдаа 10-20 литр усыг үр ашиггүй урсгаж, хоногт 140-160 литр ус ашигласаар байх юм бол 20-50 жилийн дараа Монголын газар шороо Сахарын цөл шиг болно. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2015 онд Улаанбаатар хотын усны нөөцийг батлахдаа хоногт 250.000 метр3 ус хэрэглэнэ гэж тогтоожээ. Ус сувгийн удирдах газрын мэдээгээр өнөөдөр улаанбаатарчууд ундны усны нөөцийнхөө 50 орчим хувийг хэрэглээд байна.

Дэлхий даяар цэвэр усны хомсдолд орох хамгийн өндөр магадлалтай 20 орны нэгээр Монгол Улс нэрлэгдэж байна. Нийслэлчүүд 2030 оноос хойш ундны усны хомсдолд орж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж эхэллээ.

Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн ажил, төслийн үйл ажиллагаатай өчигдөр /2018.11.22/ танилцах үеэр үүнийг онцолсон билээ. Гачуурт эх үүсвэрийн усан болсон уг арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт 7.2 га талбайд оршдог Гачуурт эх үүсвэрийн усан сан 2014 онд ашиглалтад оржээ. Одоогоор бүрэн хүчин чадлынхаа 30-40 орчим хувийг ашиглаж хоногт 8000-12000 молборлож байгаа аж. Нийт 16.2 км шугамтай, хоногт дунджаар нийслэлийн ундны усны хэрэглээний 5-8 хувийг түгээдэг гэж тус сангийн ажилтан тайлбарлав. Гачуурт эх үүсвэрийн гүний худгаас олборлож, ариутгагдсан ус 18.8 км үргэлжилсэн шилэн доторлогоотой шугамаар дамжуулан Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дамбадаржаа, Дарь-эх орчмын гэр хорооллын усны хэрэгцээг хангадаг аж. Энэ нь нийслэлийн хүн амын усны хэрэгцээний 20 хувь гэсэн үг юм. Тус усан сангийн гүний худаг нь тусгай хамгаалалтад байдаг. Уг гүний худгийн талаар холбогдох албаны хүнээс тайлбар авлаа.

УС СУВАГ УДИРДАХ ГАЗРЫН УС ХАНГАМЖИЙН АЛБАНЫ АХЛАХ ИНЖЕНЕР Б.БАЯР:

Гачуурт эх үүсвэрийн усан сан нь нийт 21 худагтай. Ойролцоогоор 20 метрийн гүнээс цэнгэг ус олборлож цуглуулах шугамаар 3000 кубийн хоёр усан санд халдваргүйжүүлэлт хийснийхээ дараа Улаанбаатар хот руу түгээж байна. Одоогоор бүрэн хүчин чадлынхаа 30-40 орчим хувийг ашиглаж байна. Цаашид бүрэн хүчин чадлаар ажиллуулахад мастер төлөвлөгөө боловсруулсны дагуу Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд транзит шугамыг татаж, ашиглалтад орвол Нийслэлийн ундны усан хангамж нэмэгдэх чухал ач холбогдолтой.

УЛААНБААТАР ХОТ УСНЫ НӨӨЦИЙН 50 ХУВИА АШИГЛААД БАЙНА

Ус суваг удирдах газрын инженерийн бодлогын хэлтсийн дарга М.ОДХҮҮ: 

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэлснээс хойш орон сууц болон гэр хорооллын ундны усны хангамж сайжирсан уу. Өмнө нь Гачуурт эх үүсвэрийн усан сан ашиглалтад ороогүй байхад иргэдийн ундны усны хангамж хэр байсан вэ?

-Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төсөл 1996 оноос хойш Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжсэн юм. Төсөл гурван үе шаттай хэрэгжсэн. Нэгдүгээрт, төв станцын тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Үүний дараа дээд эх үүсвэр буюу Налайхын болон Городокын зам дахь томоохон станцын тоног төхөөрөмжийг сайжруулсан. Гурав дахь нь Гачуурт  эх үүсвэрийн усан санг ашиглалтад оруулсан. Энэ байгууламж Улаанбаатар хотын хүн амын ундны усны хэрэгцээний 20 орчим хувийг хангаж байна. Өмнө нь нийслэл дөрвөн эх үүсвэрээс ундны усны хэрэгцээгээ авдаг байсан бол одоо долоон эх үүсвэрээс авч байна.

-Айл өрх хотын зах руу хаяагаа тэлэх болж, голын ундарга орчимд байрлах зэрэг нь усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Эхийг хамгаалах талд хэрхэн анхаарч байна вэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолын дагуу хамгаалалтын бүсүүдийг тогтоосон. Хотын төв дэх хамгаалалтын бүс кадастрын зурагт орчихсон. Одоогоор хамгаалалтын бүсийн хамгаалалтыг сайжруулах тал дээр Улаанбаатар хотын захиргаа, салбарын яамнаас анхаарч ажиллаж байна. Ер нь жил бүр ариун цэврийн хамгаалалтын бүс дэх суурьшлын бүсийг  цуцлах ажлыг хийдэг. Ингэхдээ эхний удаа сануулах бичиг өгдөг. Дараа нь хамгаалах бүсээс явуулах арга хэмжээ авдаг. Ер нь бол сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтийг эрчимтэй явуулж орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх тусам ундны усны зохисгүй хэрэглээ нэмэгдэж байна. Ундны усыг зөв зохистой ашиглахад  шүдээ угаахаас эхэлнэ. Судалгаагаар орон сууцанд амьдарч буй хүмүүс шүд угаахад 10-20 литр цэвэр ус асгаж байна. Хоногт дунджаар 140-160 литр ус хэрэглэж байна гэж бид үзэж байгаа. Ахуйн угаалгад зарцуулж байгаа усыг хэмнэж чадах юм бол ундны усны нөөцийн эх үүсвэр, нөхөн сэргээлтэд эергээр нөлөөлнө. Наад зах нь шүдээ угаахдаа усны цоргоо нээж, усаа тасралтгүй гоожуулах биш аяганд тосч аван хэрэглэвэл 250 мл ус ашигладаг. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас суурин бүс рүү шилжих хөдөлгөөн нэмэгдсэн нь усны нөөцөд ч бас нөлөөлж байгаа. Гэр хорооллын өрх 2000 онд хоногт зургаан литр ус хэрэглэдэг байсан бол одоо 7.8 литр болж өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнд юуг анхаарах ёстой вэ гэхээр хүн амын дунд усны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай. Энэ нь бид бүхний усны эх үүсвэрийн нөхөн төлжилтөд чухал үр нөлөөтэй.

– Гачууртын усны эх үүсвэр нөөц газарт хичнээн иргэн зөрчил гаргаад байна вэ?

-Гачууртын эх үүсвэрийн нөөц байгууламжийг барих төсөл хэрэгжиж эхлээд хамгаалалтад авсан. Одоогоор эрүүл ахуйн бүсэд ямар нэгэн суурьшил байхгүй. Хамгаалалтын бүсэд айл өрх байна. Эрүүл ахуйн бүс гэдэг нь гүний худгаас хааш хаашаа 100-200 метрийн хамгаалалттай. Хамгаалалтын бүс нь 500-гаас дээш байдаг.

– Улаанбаатар хотын ундны усны нөөц 2030 онд дуусна гэж үнэн үү?

-Хүн амын ундны усны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байна. Энэ нь усны эх үүсвэрийн нөхөн төлжилтөд чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотын усны нөөц 2030 онд дуусна гэж хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн дунд яригддаг. Энэ асуудал нь бидний ундны усны зөв зохистой хэрэглээтэй салшгүй холбоотой. Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх хоногт 140-160 литр ус зарцуулж байна. Үүнийг бууруулахад иргэд зөв зохистой усыг хэрэглэх нь нэн чухал юм. Бид Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас баталсан усны нөөцийн хэмжээний 50 хувийг хэрэглээд байна. Хоногт 250.000 метр3ус хэрэглэнэ гэж тогтоосноос 140-150.000 мус ашиглаж Улаанбаатар хотод нийлүүлж байна. Энэ чигээрээ үргэлжилбэл 2030 он хүртэл ямар нэгэн асуудал үүсэхгүй. Тиймээс ундны усны нөөцийг сайжруулах шаардлагатай.

Монгол Улсын хувьд усны нөхөн сэлбэгдэх нөөцөөр дэлхийд баялаг биш багавтар нөөцтэй орны тоонд ордог. Жилийн ус ашиглалт, хэрэглээний нийт хэмжээ нь 500 сая шоо метр тул Монгол орны нутаг дэвсгэр дээр хуримтлагдах усны дундаж нөөцтэй харьцуулахад боломжийн нөөц мэт санагдавч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хариуцлагагүй уул уурхайн, ирээдүйн үйлдвэржилтийн  хандлага, хот суурин газарт баригдах барилга, байгууламж, хүн амын өсөлт  зэрэг нь усны нөөцийн ашиглалтыг өсгөж, хэрэгцээг  нэмэгдүүлсээр байна.

Гачуурт эх үүсвэрийн усан сангийн гүний худаг 

Хяналтын өрөө

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана
Чингис хаан дэлхийг хөгжмөөр эзлэх байсан бол "THE HU"-г сонгох байсан
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Хурдыг үхэл отож байдаг!!!
Олон улсад хориглосон алдартай кинонууд
Хонг Конгийн захирагч ард иргэдээсээ уучлал гуйлаа
Нефть тээвэрлэгчдийн халдлагад Ираны Зэвсэгт хүчин холбоогүй гэж мэдэгджээ
“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ
АНУ хууль бус цагаачдыг ирэх долоо хоногт буцаана