2018-11-15
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаа агаарын бохирдлын шар дохиог асааж, ард иргэддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулжээ. Агаарын бохирдлын одоогийн түвшин пүрэв гариг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулгад дурдсан байна. Агаарын чанарын индекс 200 давсан эсвэл нэг куб метр агаар дахь PM2.5 тоосонцрын нягтрал 150 микрограмаас давсан тохиолдолд агаарын бохирдлын шар дохиог асаадаг байна. Одоогийн байдлаар Бээжин хот агаарын бохирдлын гурван зэрэглэл бүхий дохиог ашигладаг бөгөөд шар дохио нь хамгийн доод түвшнийх юм. Цаашлаад агаарын чанар муудах юм бол улбар шар, улаан дохиог асаадаг ажээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд