Өндөр үнэтэй шахмал түлшийг түлэх айл олдохгүй нь

2018-11-14

Жавар тачигнасан хүйтэн, утаатай өвлийн улирал эхэлж, Улаанбаатар хот аль эрт саарал хөшгөө татаж, утаандаа иргэд нь дасаад удаж байна.

Агаарын бохирдлын гол шалтгаан нь нүүрс гэдгийг хүн бүр мэдэх авч даарахгүйн тулд арга буюу түлэхээс өөр сонголтгүй. Засгийн газар нүүрсний хэрэглээг ирэх оноос хориглох шийдвэр гаргасантай холбоотойгоор урьдчилж, 600 мянган тонн шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын игргэдэд нийлүүлэхээр бэлтгэж байна гэдгийг Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн. Түүний хэлснээр “Энэ жилээс шахмал түлшний үйлдвэрлэлээ эхлээд ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд шаардлагатай түлшийг бэлэн болгосон байх ёстой. Ингээд 2019-2020 оны халаалтын улиралд шилжихэд түүхий нүүрс хэрэглэхгүй” гэдгийг онцолж байгаа.

Улаанбаатар хотын 70 хувийг эзэлдэг гэр хорооллынхон жилд 600-800 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Нэг айл дунджаар 2-3 автомашин тэвш нүүрс худалдан авдаг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг дээрх хэмжээний шахмал түлшээр орлуулах боломжтой бөгөөд нүүрсний үнээр худалдана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Бодит байдал дээр сайжруулсан түлшний худалдан авах хэрэгцээ хэр их байгаа, үнийн дүн ямархуу байгааг сурвалжиллаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар Зурагтын шинэ буудал, хуучин эцэс орчимд нүүрс борлуулах гурван цэг байв.

Өчигдөр оройн 20.00 цагийн орчимд уг нүүрс худалдаалах томоохон цэгээр дайран өнгөрөх, худалдан авагчид голын урсгал шиг тасрахгүй хөвөрч байв. Ихэвчлэн Багануурын том шуудайтай нүүрснээс гурван шуудай, бас 1-2 шуудай мод авч харагдсан. Учир нь, үнэ хямд том хэмжээтэй дор хаяж дөрвөн хоног түлэх болохоор тэр. Үнийн хувьд Багануурын том шуудайтай нүүрс 4000 төгрөг. Мод 3500 төгрөгийн үнээр борлуулж байв. Харин Налайхын нүүрс илч сайтай боловч илүү үнэтэй.

Хүмүүсийн мэдэх 50 төгрөгийн торны хэмжээтэй шуудайтай Налайхын нүүрс 2500 төгрөг бол арай томхон савлагаатай нь 3500 төгрөгийн үнэтэй байх аж. Нүүрс худалдаалдаг цэгүүдийн үнэ ханш адилхан байлаа. Эдгээрээс шахмал түлш борлуулдаг ганцхан цэг байна. Хүмүүсийн ярьдгаар сайжруулсан шахмал түлш шуудай нь 5000 төгрөгөөс илүү үнээр буюу 6500-10.000 төгрөгийн үнээр худалдаалж байв. Тодруулбал, харандаан шахмал 6500 бол самрын ястай түлш 10.000 төгрөгийн үнэтэй боловч хэмжээний хувьд бага байгааг харсан  нүүрс худалдан авч буй хүмүүс амьдралын өртөгт нийцэхгүй хэмээсэн юм. Энэ үеэр нүүрс худалдан авч буй иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн Н.ПҮРЭВСҮРЭН: Миний хувьд гэр хороололд амьдардаггүй. Настай айлынд очихдоо нүүрс авах гэтэл жижигхэн хэмжээтэй атлаа үнэтэй байна. Ер нь шахмал түлшийг мөнгө угаах хэрэгсэл гэж харж байгаа. Түлэх бололцоотой айл бараг байхгүй шүү дээ. Нэг удаа шахмал түлш түлж үзсэн. Гал ч болохгүй бүгсээр л унтарчихдаг юм билээ. Үнэтэй, илч муутай санагдсан. Шахмал түлш түлээд байгаа айл алга”

Баянгол дүүргийн хорооны иргэн  Н.АЛТАН-ОД: 

“Манайх хоёр хоногт нэг шуудай нүүрс хэрэглэдэг. Хоёр шуудай нүүрс авах мөнгөөр нэг шуудай шахмал түлш хэн ч авахгүй шүү дээ. Үнийн дүн хэнд ч харсан ойлгомжтой. Өмнө нь шахмал түлш түлдэг байсан. Илч муутай, мод шиг дүрэлзээд унтардаг юм билээ.

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн Н.АЛТАН-ОЧИР: 

“Манайх байшинд амьдардаг. Жилд 300 мянган төгрөгөөр нүүрсний хэрэгцээгээ хангадаг. Налайхын нүүрс үнэтэй боловч илч сайтай. Энэ жил нүүрс үнэтэй байна. Шахмал түлшийг үнэтэй гэж сонссон. Цахилгааны хувьд ялгаагүй”

Чингэлтэй дүүргийн оршин суугч Н.УЯНГА: 

Нүүрс, шахмал түлш аль нь ч чанарын хувьд ялгаагүй. Тийм болохоор гэр хорооллын асуудлыг цахилгаан халаалтаар шийдэх хэрэгтэй. Шахмал түлш үнэтэй байна гэж дуулсан” гэв.

Нүүрс худалдан авч байгаа иргэдийн хувьд хоногт нүүрс, модонд 7000-14000 төгрөг зарцуулж байгааг хэлж байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй иргэний хэлснээр “Өнөөдөр амьдрал ямар байгаа билээ. 10.000 төгрөгөөр нэг шуудай шахмал түлш худалдан авах уу. Хэнд ч харсан ойлгомжтой шүү дээ” хэмээн бухимдлаа. Зарим сайжруулсан түлш худалдан авагчид нь үнэ нь нэмэгдэж шуудайны хэмжээ багассан гэдгийг хэлсэн. Борлуулагч нар ч санал нэг байгаагаа нуусангүй

Нүүрсний ченж Ш.БОРЧУЛУУН: Манайх шахмал түлш борлуулаад 10 гаруй жил болж байна. Тодорхой тооны үйлчлүүлэгчтэй. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэгч талаасаа түлшнийхээ үнийг нэмсэн. Манайх Улаанбаатар хотод ганц шахмал түлш борлуулдаг ганц цэг. Өмнө нь нэг шуудайг 4000 төгрөгөөр борлуулдаг байсан. Үнэ нь нэмэгдсээр байгаад 10.000 төгрөг болоод байна. Өмнө нь том шуудайгаар ирдэг байсан ч хэмжээ нь багассан.  Манайх ажилгүй хүмүүсийг өдөрт нь цалинжуулдаг болохоор 1500 төгрөгийн нэмэгдэлтэй зардаг. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Түнхэл, Булганаас сайжруулсан шахмал түлш авч байна. Нэг ирэхдээ 300 шуудайгаар авдаг  гэсэн юм.

 Шахмал түлшийг утаа бага ялгаруулдаг, илч сайтай, дулаанаа удаан барьдаг, боломжийн үнээр худалдаална гэж албаныхан  онцолдог боловч бодит байдал дээр энэ нь өдөр шөнө шиг ялгаатай байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө