А.Гитлер болон түүний бяцхан еврей найз

2018-11-14

Зургийг ойроос харвал зургаан сая еврейн аминд хүрсэн Адольф Гитлер, бяцхан еврей охины хамт зогсож байгаа юм. Энэ зургийг 1933 он буюу Гитлер Германы фюрер болон сонгуульд ид өрсөлдөн, кампанит ажлаа явуулж байсан үе ажээ. Суртал ухаалга хийх үүднээс хүүхдүүдтэй зургаа авхуулах нь элбэг байв. Гэвч үүнээс зургаан жилийн дараа хүн төрөлхтний хамгийн хөнөөлт дайнуудын нэг, олон сая еврейчүүд амиа алдсан дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн.

А.Гитлерийн гарын үсэг бүхий, алдарт зурагчин Хайнрих Хоффманы авсан энэхүү зураг маргааш /2018.11.14/ АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах бөгөөд үнэлгээ нь 10,000 ам.доллароос эхлэх ажээ.

А.Гитлерийн “хонгорхон”

А.Гитлер өөртэй нь зургаа авхуулсан хүүхдүүдийн нэг нь өөртэй нь ижил өдөр төрсөн гэдгийг мэдээд, түүнийг төрсөн өдрийнхөө баярт урьжээ. Тэр өдөр Адольф Хитлер 44, бяцхан охин долоон нас хүрч байсан юм.

Намынхан нь тун ч өргөн дэлгэр тэмдэглэж байсан А.Гилерийн төрсөн өдөрт бяцхан охин Роза Ниенау ээжийнхээ хамт уригдан иржээ. Ээжийг нь харсан нацистууд түүнийг еврей гэдгийг нь мэдсэн ч бяцхан зочноо найрсгаар угтан авсан юм. Өмнө нь ганцхан удаа уулзаж байсан ч тэд хэдийн дотноссон байсан бөгөөд Роза охин А.Гитлерийг “авга ах Адольф”, харин А.Гитлер “хонгорхон минь” хэмээн Розаг дуудаж байлаа.

Өөрсдийн авхуулсан зурагныхаа ард А.Гитлер гарын үсгээ зурж, “Хонгорхон Роза Ниенауд Адольф Гитлерээс дурсгав” гэж бичээд бяцхан еврей найздаа төрсөн өдрийн бэлэг болгон бэлэглэжээ.

Энэ үйл явдлаас хойш охины ээж тэмдэглэлт өдрүүдээр А.Гитлерт зориулан баярын захидал илгээдэг байлаа. Харин 1938 онд А.Гитлерийн нарийн бичиг Мартин Борманн тэднийг харилцаагаа таслахыг шаардсан юм.

Тус зургийг дарсан Хайнрих Хоффман 1955 онд А.Гитлерийн тухай өгүүлсэн номондоо тэдний тухай өөр хэд хэдэн зургийг дэлгэсэн байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, зургаан сая еврей хүн нас барахад Роза охин ч бас амьд үлдээгүй юм. Роза охин Фюрертэй уулзаж, зургаа авхуулснаас яг арван жилийн дараа 17 насандаа Мюнхений эмнэлэгт нас барсан ажээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй