10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ

2018-11-14

10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ

Сургууль, цэцэрлэгийн орчимд түргэн хоолны газрууд олноор нээгдэж, шарсан хуурсан хүнсээр үйлчилж байгаа нь хүүхдийн ходоод, элэг цөсний өвчлөлийг эрс нэмэгдүүлж байгаа талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулдаг. Түргэн хоол гэлтгүй хүүхдүүддээ хоносон хоол халааж өгөх нь ходоод өвчлөх наад захын шалтгаан болдог байна.

10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол эмнэлгийн практикт гарчээ. Энэ нь хүүхдээ дөнгөж бор хоолонд орсноос нь эхлээд өөрсдийнхөө иддэг бэлэн гоймон, газтай ундаагаар хооллож байсны үр гэж үзжээ. Уг нь ходоод, гэдэсний эмгэг ихэвчлэн 40 наснаас илэрдэг өвчин боловч сүүлийн жилүүдэд эрс залуужиж байгаа аж. Цэцэрлэгийн насны хүүхэд гэдсээ дарж уйлах, сургуулийн насныхан бөөлжихөөс тэдний ходоод, гэдэсний асуудалт өвчлөл эхэлж байгаагийн шинж гэнэ. 

10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ

Хүний гавьяат эмч, клиникийн профессор Д.Баяраа "Нэг удаа түргэн хоолны газар орох, эсвэл гэртээ боов, боорцог чихэрлэг зүйл, зайрмаг их хэмжээгээр идэхэд цусан дахь сахарын түвшин ихэсдэг. Үүнээс болоод хүүхдүүдийн хувьд элэг, цөсний үйл ажиллагаа байнгын дарамттай байснаас ходоод гэдсээ дарж уйлагнах шинж илэрдэг. Шинжилгээгээр тодорхой шинж илрэхгүй тохиолдол ч ажиглагдаж байгаа" гэв.    

-Хүүхдийг амаар дамжуулан хооллохгүй байхыг анхааруулав-

Хүүхдийн ходоод эмзэг, үрэвсэхдээ хурдан. Хоносон хоол халааж өгөөд, амрыг бодож түргэн хоолоор тэжээж, амттай гээд хуурсан хайрсан хоол өгөөд, хүслийг нь дагаж чихэр, гурилан бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллоод байвал ходоодны үрэвсэл, цаашлаад шарх, хавдар үүсэх нь эрс нэмэгдэж байгааг эмч хэлж байна. Түүнчлэн томчууд хүүхдээ амаараа дамжуулан хооллох, хоол идэхээс өмнө гарыг нь угаалгаж хэвшүүлээгүйгээс хеликобактери ходоодны хүчлээр тэжээгдэн өсөж үржих, цаашлаад элэгний В, С, делта вирус болох эрсдэл өндөр байдгийг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө