Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ

2018-11-13

Хорвоод мэндлэн эхийн ангир шар уураг амтлан хүн болох нь их хувь тавилан билээ. Эхийн гэдсэнд ураг бүрэлдэж эхлэх даруйд эх хүүхэд хоёр салшгүй мѳнхийн холбоотой болдог. Ээж болох хувь тавилан заяасан ч түүнийгээ ухамсарлахгүй бүсгүйчүүд олон болсон нь харамсалтай.

Зовж тѳрүүлсэн хүүхдээ хөнөөх санаа ямар эмэгтэйн толгойд эргэлддэг бол… Хэдхэн хоногийн өмнө хорвоод тѳрѳѳд нэг л хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ. Нярай хүү эхийнхээ сүүг нэг л хоног амталжээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 10-ны ѳдѳр Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны үүднээс нярайн цогцос олдсон байна. Дѳнгѳж тѳрѳѳд нэг хонож байсан нярай хүүг гараараа боож амь насыг нь бүрэлгээд, хар ѳнгийн үүргэвчид хийж, орцны үүдэнд хаясан байжээ.

Цагдаагийн байгууллагад тухайн ѳдрийн 18:00 цагт нэгэн иргэнээс “Орцны үүдэнд нярайн цогцос байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу хэргийн газарт очиж, цагдаагийн бие бүрэлдэхүүн шинжээч эмч байлцуулан шалгахад амьсгал хураагаад удаагүй нярай хүүгийн цогцос байсан аж.

Урьдчилсан дүгнэлтээр бяцхан хүүгийн нүүрний доод хэсэг, хацар, ам зэрэг хѳхѳрсѳн. Мѳн аманд нь цус хурсан байдалтай, толгой нь гэмтсэн байжээ. Дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй нярайн ээжийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж байна. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй