Калининград хотод монгол оюутан амиа алджээ

2018-11-06

ОХУ-ын Калининград хотын Верхний нуураас эрэгтэй хүний цогцос олдсон тухай Вести агентлаг ням гаригт /2018.11.04/ мэдээлжээ.

Калининград мужийн мөрдөн байцаах газрын даргын ахлах туслах Наталья Гацко хэлж буйгаар, “Цогцсыг шинжилж үзэхэд хүч хэрэглэсэн зүйл байхгүй байсан. 25-30 насны залуу эрэгтэй байсан” гэжээ. 

Манай агентлагт ирсэн мэдээллээр, амиа алдсан залуу цэргийн сургуулийн төгсөх курсын Монгол оюутан байсан. Хоёр найзтайгаа сургуулиасаа чөлөө аваад явсан. Гэтэл хоёр найз нь буцаж ирээд, амиа алдсан залуу ирээгүй. Хожим нь, Верхний нуураас хүний цогцос олдлоо гэсэн мэдээллийг хараад сургуулийнх нь мэдсэн" гэсэн мэдээлэл ирсэн юм.

Бид энэ талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тодруулахад, "Монгол оюутан  амиа алдсан гэдэг нь үнэн. Харин хоёр найзтайгаа явсан эсэхийг мэдэхгүй байна. Бидэнд ирсэн мэдээллээр ганцаараа явсан гэсэн. Өнөөдөр /2018.11.06/ Элчин сайдын яамны дэд консул болон хилийн төлөөлөгч Калининград явсан" гэв.

Одоогоор хэргийг мужийн мөрдөн байцаах газар шалгаж байгаа аж.  Хүү чухам юунаас болж амиа алдсан нь мөрдөн байцаалтын шалгалтын дүнд ил болох ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй