Лидерүүд нь лойцон СӨРӨГ ХҮЧИН

2018-11-05

Парламентын засаглалын давуу талуудын нэг нь мэдээж сөрөг хүчин. Зарим талаараа сөрөг хүчин гэх ойлголт дэндүү явцуу улс төрийн өнгө аястай байдаг хэдий ч ихэнхдээ засаг барьж буй олонхийг бүрдүүлэгч намд хяналт, иргэдэд итгэл болон хүрдэг жамтай.

Үүний тод жишээ бол өнгөрсөн 2012-2016 онд ажилласан МАН-ын сөрөг хүчин юм. Эрх баригч намын алдаатай бодлого, буруу шийдвэрүүдийг хайр найргүйгээр олон түмний өмнө илчилж, түүгээрээ намынхаа нэмэх оноог ахиулж явсны тод жишээ нь энэ удаагийн парламент юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилд АН үнэхээр тааруу ажиллахын сацуу, МАН-ын УИХ дахь бүлэг хийх ёстойгоо хийснээр өнөөдрийн 65 суудлыг авсан хэрэг.

Тэгвэл энэ удаад МАН-ын 65-ын бүлгийн үйл ажиллагаанд хяналт тавих субъект нь АН-ын 9 гишүүнтэй бүлэг юм. Арай ядаж бүлэг байгуулах хэмжээнд ажилласан АН-ынхан өнөөдөр ажлаа иргэдийн сэтгэлд хүртэл төдийлөн сайн хийж чадахгүй байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы танхимд бичгийн цаасан дээр бичиг тавьж суух, өнөөдрийн төрийн ордныг хаана гэхээс өөр дорвитой санал санаачлага энэ хэдээс хоёр жилийн хугацаанд лав л гарсангүй. Цаашдаа ч ямар нэгэн сайн юм бодож хүлээгээд хэрэггүй бололтой.

АН-ын бүлэг ийнхүү хүчгүй байгаагийн нууцыг улс төрийн хүрээнийхэн нийгэмд нөлөөлж чадахуйц лидергүй байгаатай нь холбож дүгнэж байгаа аж. Тодруулбал, намын дарга болон бүлгийн дарга тэргүүтэй эрхмүүд нь өөрсдөө гишүүд дэмжигчид, ард түмний өмнө хэтэрхий олон асуудалд холбогдож, улс төрийн нэр хүнд нь унасан учраас өнөөдөр нам нь ч, бүлэг нь ч төдийлөн явцгүй байгаа гэнэ.

Үнэндээ намын дарга нь ч, бүлгийн дарга нь ч намаа муухай харагдуулсаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр тэдний үйлдлийг гишүүд нь ч хүлээж авахгүй, ард түмэн ч сайшааж дэмжихгүй байна. Хүчингийн хэрэгт холбогдож гишүүнээрээ үлдэх үү, хэцүү нэртэд очих уу хэмээн эрх баригч намынхан шийрэгнэж явахад, би юугаараа дутах вэ гэсэн шиг АН-аас сонгогдсон А.Мурат гишүүн нь элдэв ёс бус зургаараа сошиал сүлжээ ашиглаж нэгэн эмэгтэйг айлгаж, ичээсэн хэрэгт холбогдоод дөрөө харшуулаад явах жишээтэй. Овоо нэг улс төр хийх сэдэв гарч ирлээ хэмээн АН-ынхан баярласан ч Муратаа "мушгиулаад" олигтой улстөржүүлж чадаагүй.

Хамгийн сүүлд гэхэд л намын эмэгтэйчүүдийн холбооны хурлаа зохион байгуулахдаа бас л худал арга заль хэрэглэсэн хэмээн С.Эрдэнэ даргыгаа худалч, хулгайчаар нь дуудаж, огцруулна хэмээн гишүүд нь эсэргүүцэж явах вэ дээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь гишүүдээ зохион байгуулаад эрх баригчдад хатуухан үг хэлэх ёстой боловч өөрөө Аж үйлдвэрийн сайд байхдаа ямар ч сонгон шалгаруулалт, нөхцөлгүйгээр хэд хэдэн компанид зээл олгож байсан баримтууд илэрч байх жишээтэй. Ингээд Д.Эрдэнэбат ч таг. Зээл нь ч таг.

Дээр нь нэмэгдээд АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч нь тэсрэлт болсон дуулианд нэр холбогдож, өнгөрсөн дөрвөн жилд АСЕМ зохион байгуулж төсвийн мөнгийг ЖДҮХС-аас ч томоор "цохьсон" баримтууд сошиал ертөнцөд хөвөрч байдал улам бүр хэцүүдлээ. Ингээд АН-ынхан Ерөнхийлөгч, намын дарга, бүлгийн даргатайгаа хамтаар ацан шалаанд орж, сөрөг хүчин гэх нэр нь үнэгүйдэж хий дэмий л "Би биш, та нар болиоч" гэхээс хэтрэхгүй болж орхих нь тэр.

Ингэж өөх ч биш булчирхай биш сөрөг хүчин хийж байснаас нэр төртэйгөөр сөрөг хүчний сэтрээ О.Баасанхүү, С.Жавхлан нарт хүлээлгээд өгчихвөл таарна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй