Жилд 4000 амь утаанд үрэгдэж байна

2018-11-01

Жилд 4000 амь утаанд үрэгдэж байна

Дайн дажингүй энх цагт цочирдмоор ийм тоог төрийн аудитын байгууллага тайландаа тусгасан байна. Тодруулбал, “Монгол Улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 4000 гаруй хүн нас барж, агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушгины хавдар болон амьсгалын замын өвчний шалтгаан болж байна. Мөн уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1.4 дахин их байна” гэж Үндэсний аудитын газраас хийсэн “Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитын тайланд дурджээ.

Тэгвэл дахиад л 4000 хүнээ алдаж мэдэхээр утаатай өвөл ирж явна. Агаарын бохирдлын хорт хийн агууламж нь цочмог ба архаг бронхит, уушгины үрэвслийн өвчлөлд шууд хамааралтайг эрдэмтэн судлаачид хэдийнэ тогтоочихсон. Улмаар уушгины хорт хавдар болон өөр олон төрлийн өвчин ихсэх, хүүхэд, 65-аас дээш насны хүмүүсийн дархлаа суларч өвчлөх нэг шалтгаан болж, өвдсөн тохиолдолд түүний үр дагавар зөвхөн тэр хүнээр зогсохгүй цаашид гинжин холбоо бүхий олон сөрөг үр дагаврыг авчирч нийгэмд бүхэлд нь нөлөөлж байгааг Шинжлэх ухааны академиас тайлбарласан байдаг.

Агаарын бохирдолтой тэмцэх алхам нэгээр ч урагшлаагүй өнгөрсөн 10 жилд хорт бодисын агууламж стандартад заасан хэмжээнээс тогтмол өндөр байгаа нь хүн амын дунд халдварт бус өвчлөл буюу амьсгалын замын тогтолцооны болон зүрх судасны архаг өвчний тэргүүлэх шалтгаан болж байгааг аудитын тайланд тусгажээ.  Тодруулбал, 2008 оныг 2016 онтой харьцуулахад 10 мянган хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин 1.7 дахин, амьсгалын тогтолцооны өвчин 1.6 дахин нэмэгдсэн байна.

Тэгвэл өнгөрсөн онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан “Аюулын харанга, агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайланд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом буюу 2.7 дахин нэмэгдсэн гэж дүгнэсэн байдаг юм. Уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэглийн хоёр дахь шалтгаан болж, бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг тогтоосон байдаг. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 33 хувиар нэмэгдэх судалгааг судлаачид хийж байсан. Тэгвэл энэ тоо баримтыг дахин төрийн аудитаар гаргаж ирлээ.

ДЭМБ-аас улс орнуудын тоосонцрын жилийн дундаж үзүүлэлтүүдийг харьцуулж, тэдгээрийн агаарын бохирдлын түвшнийг илэрхийлсээр ирсэн ба Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс 6-10 дахин өндөр байна. Ийм нөхцөлд яаралтай арга хэмжээ авах, уялдаа холбоотой, үр дүнтэй ажлыг бодитоор хийхийг аудит, иргэд, тоо баримт судалгаа бүгд анхааруулсаар байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй