Энэ пүрэв гарагаас эхлэн гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар олгоно

2018-11-01

​Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бүртгэлийн багц хуулийн зохицуулалтын танилцуулгыг хийлээ. Монгол Улсад бүртгэлийн тогтолцоог үе шаттайгаагаар өөрчлөн сайжруулах ажил 2009 оноос эхэлжээ.

УИХ-аар 2018 оны зургаадугаар сард бүртгэлийн багц хуулийг баталсан. Багц хуульд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээлдийн улсын бүртгэлийн тухай хуульд багтаж байгаа юм.

Багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэний үнэмлэхгүй иргэн хурууны хээгээ уншуулан УБЕГ-ын 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хороонд хурууны хээгээ уншуулан бүртгэлийн мэдээллээ авах боломж бүрджээ. Цаашид системийн шинэчлэл хийгдэхэд төрийн ямар ч байгууллага ийм системээр ажиллах боломж бүрдэнэ.

Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэж, хүндрэл учруулдаг гэх шүүмжлэл багасна хэмээн УБЕГ-ын дарга Б.Баасандорж онцолсон. Иргэний бүртгэлийн тухай хуульд 1999 оноос хойш өөрчлөлт ороогүй байсан бөгөөд энэ удаагийн өөрчлөлтөөр иргэн 10 төрлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүй авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал,

  • Төрсний
  • Гэрлэсний
  • Гэрлэлт дуусгавар болсны
  • Гэрлэлт сэргээсний
  • Иргэний байнга оршин суугаа хаягийн
  • Эцэг, эх тогтоосны
  • Нас барсны
  • Иргэний үнэмлэхийн
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн
  • Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг авна.

ХАРЪЯАЛАЛ ХАРГАЛЗАХ 5 БҮРТГЭЛ:

УБЕГ-т бүртгэх:

  • Монгол Улсын харъяат болсон харъяатаас гарсан, иргэний харъяаллыг сэргээн тогтоосны
  • Хүйс өөрчлөгдсөний

Харъяа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэх:

  • Овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний
  • Шилжилт хөдөлгөөний
  • Үрчилсний бүртгэлийг хийнэ.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрээс эхлэн гадаад паспортыг 10 жилийн жилийн хугацаагаар олгоно. Одоогийн хуулийн зохицуулалтаар гадаад паспортыг насанд хүрсэн хүнд 3, 5 жилийн хугацаатай олгож байгаа. Тэгвэл ирэх пүрэв гарагаас эхлэн гадаад паспорт захиалбал насанд хүрсэн хүнд 10 жил, 16-гаас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаагаар олгох юм байна. Гадаад паспортыг 5 жилийн хугацаагаар захиалахад 32800 төгрөгийн төлбөртэй бөгөөд яаралтай бол 10 мянган төгрөгийн нэмэгдэл авч ажлын гурван өдөрт багтаан гаргаж өгдөг. Паспортын хүчинтэй хугацаа уртассан ч энэ ондоо төлбөр хураамжийн нэмэгдэхгүй юм байна.

Шинээр олгох гадаад паспортын загвар өмнөх улаантай ижил загвартай бөгөөд чиптэй цахим ухаалаг паспорт аж. 48, 64 хуудастай паспортаас иргэн өөрөө сонголт хийнэ. Иргэдийн одоо ашиглаж байгаа гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй бол үргэлжлүүлэн ашиглаж болно. Хүсвэл 10 жилийн хугацаатай шинэ паспорт захиалан авч болно. Шинээр паспорт авбал өмнөх паспорт автоматаар хүчингүй болгох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй