Монгол улс сүрьеэгийн өвчлөлийн тоогоор дэлхийд эхний 10-т бичигдэж байна

2018-10-31

УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монголь дахь төлөөлөгчийн газар хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Монгол Улс, БНСУ, БНАСАУ, ОХУ зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцож байгаа  тус хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Н.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар үг хэллээ. Мөн БНСУ, БНАСАУ, ОХУ-аас хүрэлцэн ирсэн холбогдох албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хуралд Ази тив дэх сүрьеэгийн өнөөгийн байдал,  Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үүсгэгчийн эх уурхай, дамжин тархах зам, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, нууц байдалтай сүрьеэтэй  өвчтөнийг илрүүлэх нь зэрэг сэдвүүдээр оролцогч улсуудын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлснээс гадна Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэгийн төслийн үр дүнг танилцууллаа. Мөн дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратегийн өөрчлөлтийг хэлэлцлээ.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн,  “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг “Сүрьеэ өвчний тархалтын байдал Монгол Улсад ноцтой түвшинд хүрсэн. 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт бичигдэж байна. Сая БНСУ-ын  эрдэмтний илтгэлээр Монгол Улс сүрьеэ өвчний халдварын зэргээр, 100 мянган  хүнд ногдох өвчлөлийн тоогоор азидаа тэргүүлэх зэрэгт байгаа нь харагдлаа. Мөн энэ өвчний насжилт манайд залуу байна гэж дурьдагдлаа. Японд 65 наснаас дээш насанд өвчлөлийн дийлэнх хувь тохиолдож байхад монголчуудын насжилт залуу, тэр дундаа 0-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл гарч байгаа нь сэтгэл түгшээж байна. Нөгөө талаар манай төр засгаас сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага, зарим жилд санхүүжилт огт тавигдаагүй байна. Ийм харьцуулалтыг гадны эрдэмтэд гаргаж ирээд тавьж байхад төр засаг үүнд анхаарахаас өөр арга байхгүй юм” хэмээн ярилаа.

Монгол улсад сүрьеэгийн өвчлөл, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн СТАС-ын зөвлөх эмч Б.Буянхишиг илтгэлдээ мөн танилцуулсан.
Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь Монгол Улсын  өмнөд хөрш БНХАУ, хойд хөрш болон ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгджээ.
Хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байгаа сүрьеэ өвчнөөр 2000 оноос хойш дэлхий нийтэд 30 сая гаруй хүн нас барснаас дийлэнх нь Ази болон Африкийн орнуудад тохиолдсон байна.
Тиймээс улс орнууд тус бүртээ бус  Ази тивээрээ нэгдэн энэ өвчний эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгааг эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан эрдэмтэд дурьдаж байв.

Төрийн ордонд болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 16.00 цагт өндөрлөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй