“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо

2018-10-17

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр Төв аймгийн төв Зуунмод суманд боллоо.

Тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, орон нутаг дахь хамгийн том театр болж байгаа бөгөөд улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын “Рендербау” ХХК барьж, гүйцэтгэсэн байна.

Төв аймагт анхны клуб байгуулагдсанаас хойш 75 жил өнгөрчээ. 1952 онд байгуулагдсан 350 хүний суудалтай Соёлын ордон 66 жилийн турш үйл ажиллагаа явуулаад ийнхүү орчин үеийн техник технологийн шийдэлтэй шинэ байртай болж байгаа юм. Тус Соёлын ордон 1982 онд Хөгжимт драмын театр болж, “Дүнжингарав” театр, Театр, киноны хүрээлэн хэмээн нэрлэгдэж байгаад 2007 онд “Монгол туургатан” театр болжээ.

Төв аймаг, тус театрын тайзнаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Д.Цэрэндулам, Ж.Данзан, О.Ганбаатар, Г.Мягмарнаран, А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит  олон улсын дуурийн дуулаачдын тэргүүн байр, Гран при шагнал, BBC Cardiff Singer of the World уралдааны тэргүүн шагнал хүртсэн, дэлхийн дуурийн шилдэг дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нарын зэрэг олон арван алдартан төрөн гарчээ.

 

Театрын нээлтэд Төв аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнууд, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын зэрэг хүмүүс оролцлоо. УИХ-ын дарга М.Энхболд театрыг шинэ байртай болгох санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажилд эхнээс нь санаа тавьж, дэмжин тусалсан бол, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус театрыг байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах асуудлыг анх хэрэгжүүлсэн ажээ.

УИХ-ын дарга М.Энхболд театрын шинэ байрны нээлтэд хэлсэн үгэндээ Төв аймгийн Соёлын ордны алтан тайзнаас Монголдоо алдаршсан олон авьяастан төрөн гараад зогсоогүй Монголоо дэлхийд дуурсгасан юм хэмээн онцлоод, монгол түмний үнэт өв соёлыг тээж, бүтээж, хөгжүүлэх эрхэм зорилгодоо их амжилт олж, Төв сайхан нутагт зөв сайн залуусыг өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.

Тэрбээр Төв аймгийн харьяат, бурханч лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбатаар тусгайлан бүтээлгэсэн эгшиглэнт охин тэнгэр Янжинлхам бурхныг тус театрын дарга Д.Мөнхбатад гардуулан өглөө.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль
С.Зориг агсны хэргийн ажлын хэсгээс тагнуулаас хоёр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоёр нийт дөрвөн хүн саатууллаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хураажээ
Улаанбаатар амьдрах өртгөөрөө Азид 55-д бичигдэж байна
ЕСБХБ-ны 120 сая ам.доллароор Дарханы замыг дөрвөн урсгалтай болгоно
М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй