Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ

2018-10-17

Авлигын хэргээс зугтахын тулд өөрийгөө үхсэнд тооцуулсан Украины гэмт этгээд Францын шилтгээнд амьдарч байгаад баригджээ.

Францын цагдаа нэрийг нь нууцалж байгаа этгээдийг 4.6 сая еврогийн үнэтэй хөрөнгө эзэмшиж байсныг нь илрүүлсэн байна. Түүний эзэмшилд 12 дугаар зууны феодалын шилтгээн, Rolls-Royce Phantom хуучны ховор загварын автомашин, үнэт эдлэлүүд, Сальвадор Далигийн гурван уран зураг багтаж байжээ.

Европол нэрийг нь нууцалж, одоогоор “Шилтгээний Хаан” хэмээн нэрлэж байгаа этгээдийг аравдугаар сарын 5-нд Францын Дижон хотын ойролцоо баривчилсан байна.

Уг мэдэгдэлтэй зэрэгцэн Украины ерөнхий прокурорын газар өөрийн иргэн Дмитро Малиновскийг шилжүүлж өгөхийг Францын талаас өчигдөр хүсчээ.

Шилтгээнийг 3 сая еврогоор худалдаж авсан сэжигтэй гүйлгээг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Францын цагдаа шалгаж эхэлсэн байна. Уг гүйлгээг Люксембургт бүртгэлтэй компаниас хийсэн байжээ.

Гэтэл энэ компанийн эзэн нь Украинд их хэмжээний авлигын хэрэгт сэжиглэгдсэн хүн байсныг тогтоосон байна. Улмаар Франц, Люксембург, Украины эрх баригчид хамтран ажиллаж, нас барсанд тооцогдож байсан уг этгээд амьд төдийгүй, Францад тансаг амьдралд умбаж байсныг олж илрүүлжээ.

Украин улсад 2014 онд ерөнхийлөгч Виктор Януковичийн дэглэмийг сольсон ч авлига улам газар авсан юм. ОУВС тус улсын эрх баригчдыг авлигатай тэмцэх амлалт өгсөн нөхцөлд $17.5 тэрбумын зээл тусламж үзүүлэхээр хүлээж байгаа.

Сэжигтэн Малиновский нь 2015 онд 12 сая еврог хулгайлж, офшор дансанд шилжүүлсэн юм байна. Транспаренси Интернэшнл байгууллагын зарласан авлигын индексээр Украин улс 130 дугаарт Сьерра Леоне, Мьянмар улсуудтай зэрэгцэн жагсдаг. Энэ нь ОХУ-аас бусад Европын бүх улсуудаас доогуур үнэлэгдсэн гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй