Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна

2018-10-16

Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг замын уулзварууд болон гол замтай нийлсэн гарц бүхий хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэл /YELLOW BOX JUNCTIONS/ хийх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар тоот “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2018 оны 09 дүгээр сарын 28-ны А/900 тоот захирамжийн дагуу Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор энэ дагуу зарим арга хэмжээг авч байна.

Эхний ээлжид Цэцэг төв, Багшийн дээдийн уулзвар дээр тус тус хийсэн бол үргэлжлүүлэн Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт Нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийгдэх юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно" гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой байх юм.

Уг тэмдэглэгээг Нийслэлийн авто замын сангийн Магадлашгүй ажлын зардлаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна
Кисэносато: Монгол сүмочдод баярлаж явдаг
Монголчууд цагаан сард зориулж дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна
0-5 настай хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 3-5 хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгох тогтоол гаргалаа
Кенийн нийслэлд террорист халдлага үйлджээ
"0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй"
Кадиллак хамгийн анхны цахилгаан автомашины зургийг ил болгов
Инженерийн чиглэлээр Украйн, Анагаахын чиглэлээр Унгарт сурч болно
Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав
Кисэносато аварга зодог тайлна