Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно

2018-10-16

Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, тайлбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /нүүр, мод худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар зэрэг/ замын байгууламжыг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан эргүүл, хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. 

Мөн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллагатай хамтран дээрх төрлийн зөрчлийн мэдээллийг тус албаны цахим сайтуудаар илгээж шалгаж, шийдвэрлүүлэх боломжтой юм. 

Иймд замын зорчих хэсэг, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд хуулиа баримтлан дээрх үйлдлээ таслан зогсоож, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй