МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв

2018-10-12

МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв

Монголын Үндэсний их сургууль нь төрийн байгууллагын хууль дүрмийг хэрэгжүүлдэггүй том сургууль гэдэг.

Богдхан уулын Баруун ширээтийн амыг тэр чигээр нь эзэлсэн гэх тус сургууль нь БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар олон жил маргалдаж шүүхдэлцэж явна.

Одоо бүр төрийн ажлыг хийлгэхгүй, амрагч зугаалагч нарт зориулсан ариун цэврийн байгууламж бариулахгүй хэмээн хэдхэн хоногийн өмнө  яамны алба хаагчдыг зодож танхайрсан хэрэг гарсан билээ.
 
Тодруулбал, БОАЖЯ-наас өнгөрсөн жил Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсны дараа бөөн асуудал үүсч байсан. Дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас 3 га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж байсныг санах байх.

Газрыг өмчлөх, ашиглах, эзэмших гэсэн гурван хэлбэрээр ашигладаг. Газрын тухай хуулийн 46.2 дээр “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагын үндсэн дээр ашиглалтад байгаа газрыг нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр авч болно” гэсэн хуулийн заалт байдаг аж.

Үүнийг үндэслэн “Энигма” компанийн газраас хэсэгчлэн цуцалж байв. Тэгвэл Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл ийнхүү маргаан зодоон үүсгэсэн байгаа юм.

МҮИС-ийн удирдлагууд гэж өөрсдөө ирдэггүй хэрнээ хэдэн ажилчид, оюутнуудыг явуулчихдаг байна. Учраа мэдэхгүй тэд яамны ажлыг хийлгэхгүй хэмээн хэл амаараа доромжлоод эцэстээ зодооны хэрэг мандаажээ.

Шүүх хурлын талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Оюутаас тодруулахад “Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах гэж байгаа юм. Энэ бол БОАЖЯ-наас захиалгаар хийж байгаа ажил. Гэтэл МҮИС-ийнхан “Манай газар дээр байгууламж барих гэлээ” гээд төрийн албан хаагчдын биед гар хүрч, олон хүнийг зодсон. 

Тиймээс ариун цэврийн байгууламж барих эсэх асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээр болсон. Шүүхэд хандах болсон шалтгаан нь нийтийн эзэмшлийн зам талбайг улсын хөрөнгөөр хийх ажлыг саадгүй явуулж өгөөчээ. 

Нийслэлчүүдийн амарч зугаалах замд аялалын дагуу хийгдэж байгаа ажлыг МҮИС-ийнхан эсэргүүцэж зогсоох ёсгүй байгаа юм. Тиймээс био нойл барих ажил эхлүүлэх зөвшөөрлийг явуулж өгөөчээ гэсэн шийдвэр шүүхээс гаргуулах гээд байгаа юм. Аагтай омогтой оюутан залуучуудад бид зодуулаад өнгөрдөг. МҮИС-ийн удирдлагууд ерөөсөө ирж уулздаггүй, ил гарч ирдэггүй. Тэр зодоон нүдээнийг оюутнууд нь хийсэн.

Шүүхийн шийдвэр гараагүй, хурлыг ямар нэгэн байдлаар хойшлуулах юмуу эцсийн шийдвэр гараагүй байхад хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэдгийг ойлгоорой” гэв.
 
Ийнхүү өчигдөр өдөржин болсон шүүх хурлын шийдвэр ямар гарсан талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхоролын хажууд залуу гишүүд ичиж амьдар
НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав
Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянгад хүрчээ
"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
Эрүүл мэнд минь баяртай
Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо
Эрдэмтэд 1,200 метрийн гүнд орших Mercer нуурыг судална
“Их 20”-ийн чуулганаас хоцорсны дараа Германы засгийн газар канцлерьтаа шинэ онгоц авахар шийджээ
АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?
Агаарын бохирдолтой холбогдуулан НҮБ-аас хариу мэдэгдэл гаргажээ
“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
Зуун айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮ-чин
Сагсчид агаарын бохирдлыг эсэргүүцэж, ХАР МАСК зүүжээ
Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ
Vivo хоёр талдаа дэлгэцтэй утсаа албан ёсоор танилцуулав
“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?
Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноов
”ШАНГРИЛЛА” зочид буудалд АНУ-ын тагнуулын ажилтанамиа алджээ