Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно

2018-10-11

Өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил эхэлсэнээс багагүй хугацаа өнгөрчээ. Хан-Уул дүүргийн IV дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэхүү“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20-р товчоо” корпораци ажиллаж байна. Яармагийн шинэ гүүр баригдсанаар Хөшигтийн хөндий шинэ нисэх буудал болон, Чингис хаан олон улсын онгоцны буудлын бүсэд шинээр баригдсан орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг үлэмж сайжруулна гэж үзэж байгаа.

Яармагийн гүүрийг ирэх сарын 30-нд ашиглалтад оруулна. Ирэх оны эхний улиралд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байсан ч  хугацаа хожин ажиллажээ. Шинэ гүүр нь 250.2 метр урттай, 20.5 метрийн өргөн, дөрвөн эгнээтэй бөгөөд харин хуучин гүүрийг засварлаж дууссанаар нийтдээ зургаан эгнээтэй болох юм байна.  Шинэ гүүр ашиглалтад орсноор хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авах ч 100 жилийн чанарын баталгаатай гэнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө