Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ

2018-10-11

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгосон билээ. Энэ жил эл өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” гэсэн уриатай тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор аж. Үүнээс 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохорлоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11-н буюу өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс болж харааны бэрхшээлтэй болжээ.

Харин хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатэй болно гэдгийг нүдний эмч хэллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй