Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?

2018-10-11

Дагестан гаралтай ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов  холимог тулааны спортод том дуулиан тариад байна. Тэрбээр энэ аравдугаар сарын 8-нд холимог тулааны спортын ринг дэх хамгийн том тулаанаа Ирландын “сагсуу сармагчин” хочит Конор МакГрегорын эсрэг хийж ялалт байгуулсан юм. Гэвч тулааны дараа үзэгчид рүү дайрч, үймээн зодоон үүсгэсэн түүний зохисгүй авир олны шүүмжлэлийн бай болсон билээ. “NEWS” агентлаг энэ удаагийн хүмүүс буландаа Хабиб Нурмагомедовыг танилцуулж байна.


БЛИЦ

Нэр: Хабиб Абдулманапович Нурмагомедов

Нас: 30 (1988 оны есдүгээр сарын 20)

Төрсөн газар: Дагестаны Цумадинский мужийн Сильди дүүрэг

Өндөр: 177 см

Жин: 70 кг

Амжилт: 27 ялалт 0 ялагдал

Гэр бүл: эхнэр, хүү, охинтой

ХАБИБ БОЛ “ДАЙНД” БЭЛТГЭГДСЭН ТУЛААНЧ

“UFC” холимог тулааны спортын хөнгөн жинд “бүргэд” хочит Хабиб Нурмагомедов нэг ч ялагдалгүй 27 түрүүлсэн амжилтаар аваргын алтан бүсийг эзэмшиж байна. Тэрбээр гурван хүүхэдтэй айлын дундах нь. Түүний аав Абдулманап Нурмагомедов тамирчин хүн бөгөөд дайнд оролцож явсан. Террорист халдлага гарах магадлал өндөртэй Дагестанд амьд үлдэхийн тулд Хабиб багаасаа тулааны бэлтгэл хийдэг байв. Түүний аав нь дайнд оролцож явсныхаа хувьд ямар ч нөхцөлд түүнийг тулаанд бэлэн байхаар хүмүүжүүлжээ. Хабибын гэр бүл түүнийг 12 настай байхад Дагестаны нийслэлд нүүж ирснээр тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн ба 15 настайгаасаа жүдогоор нэмж хичээллэх болжээ. Харин 17 настайгаасаа тэрбээр гэр бүлийнхээ хамт Украины Киев рүү нүүн суурьшиж, тулааны самбо спортоор хичээллэж эхэлсэн байна. Иймээс түүний холимог тулааны арга барил нь самбо, жүдо, чөлөөт зэргийг хослуулсан байдаг ба хэвтээ байрлалаас сайн тулалддаг. Идэр насандаа Хабиб Оросын гардан тулааныг сонирхон хичээллэж байжээ. Хабиб холимог тулааны карьераа 2008 онд эхлүүлж, сарын дотор дөрөв дараалсан ялалт авснаар олны анхаарлыг татаж эхэлжээ. Гэвч 2014 оноос 2016 оны эхэн хүртэл өвдгөндөө хэд хэдэн удаа бэртэл авснаар  хэсэг хугацаанд завсарласан байна. Харин 2016 оны дөрөвдүгээр сард эргэн ирсэн анхны тулаанаа Даррелл Хорчертэй хийж ялалт байгуулжээ. Тухайн оны есдүгээр сард Эддие Алварезтай “UFC”-гийн бүсний төлөө тулалдах гэрээгээ байгуулсан байна.

ГЭР БҮЛ

Зураг дээр Оросын телевизийн нэвтрүүлэгч Ольга Бузовтай хамт

Хабиб 2013 онд эхнэртэйгээ гэрлэж, 2015 онд охин, 2017 онд хүүтэй болсон. Тэд энэ онд хуримын таван жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Гэвч тэрээр эхнэрээ аль болох олны өмнө гаргахгүй байхыг хичээдэг  ба нэрийг нь нууцалсан байдаг. Хабиб хувийн амьдралаа хувийн л байлгахыг хичээдэг тул тэр бүр гэр бүлийнхээ талаар яриад байдаггүй. Мөн түүний Инстаграм хуудсанд хүүхдүүдийнх нь зураг байдаггүй.

ДУУЛИАНТАЙ ЯЛАЛТ

Хабиб энэ сарын эхээр 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдсэн. Тэрбээр UFC-ын 229 дахь тулаанд Конор МакГрегортой тулж, дөрөвдүгээр үед боолтоор ялсан юм . Гэвч тэрбээр тулааны дараа рингнээс үсрэн гарч МакГрегорын найз Артем Лобовыг цохиж авснаар олныг хамарсан үймээн дэгдээсэн юм. Үймээний үеэр нэгэн үзэгч ринг рүү нэвтэрч Конор МакГрегорыг цохисон хэрэг ч гарсан.  Үймээн намжиж, тайзны гадна аваргын бүсээ гардаж авсан Хабиб олон нийтээс уучлал хүссэн боловч түүнийг шүүмжлэн чичлэх хүн олон байна.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө