2018-10-10
Нийслэлийн газрын албанаас “Туушин зочид буудал” ХХК-д энэ сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөх үүргийг өгчээ.
Тодруулбал, өнөөдөр газар чөлөөлөх албан бичгийг хүргүүлсэн бөгөөд газар эзэмшүүлэх гэрээг зөрчин эзэмшилд олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийснээр явган хүний зам хаагдсан байгааг анхааруулжээ.
Хэрэв заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй, чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг “Туушин зочид буудал” ХХК хариуцах болохыг анхааруулсан байна.
Эх сурвалж: GOGO.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд