БНСУ-ын ЭСЯ-наас 805 монгол иргэний визийн материалыг шалгуулахаар өгчээ

2018-10-08

БНСУ-ын ЭСЯ-наас цагдаагийн байгууллагад ханджээ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн Баасан гарагт мэдээлэл өгсөн юм.

"Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ бичиг баримт, нотлох баримтууд, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол Улсын хуулинд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учир танай байгууллага шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас тавьсан. Хүсэлтийг хүлээн аваад Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

БНСУ-ын ЭСЯ-наас ирүүлсэн 805 иргэний материалын тал хувьд нь одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд 7 ААН байгууллага, 11 иргэн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын байгууллагад гаргаад, шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Визний материал бүрдүүлэхдээ банкны дансны хуулгаа тодорхойлолт болгож гаргадаг, банканд байршуулах 5 саяын гэрээ байгуулах баримт бичиг, их, дээд сургуулиудын тодорхойлолт, НДЕГ, ТЕГ-ын тодорхойлолт, ААН байгууллагад ажилладаг гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлддэг болох нь тогтоогдсон.

БНСУ-ын визийг мэдүүлэхэд төлөөлөн гүйцэтгэх тодорхой 10 байгууллага байдаг. Энэ 10 байгууллага нь ЭСЯ-наас зөвшөөрөгдсөн байгууллага. Эдгээр байгууллагаар дамжуулж визээ мэдүүлэх ёстой. Ингэж мэдүүлэхдээ тухайн байгууллага нь зөвлөгөө өгөх үүрэгтэй. Зөвлөгөөний дагуу иргэн өөрөө бичиг баримтаа бүрдүүлж визээ мэдүүлэх юм. 

Гэтэл визний материал нь олон удаа буцаагдсан, виз мэдүүлээд үр дүнд хүрээгүй иргэд өөрсдийн сонирхлоор интернэтээр явж байгаа "виз мэдүүлэхэд туслалцаа үзүүлнэ, дутуу бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө" гэсэн хувь хүн болон байгууллагуудтай холбогдож, үүнийгээ ашиглаж виз мэдүүлсэн асуудлууд гараад байгаа.

Иймд Монгол Улсын иргэд интернэтээр цацагдаж байгаа зард итгэж виз мэдүүлэх хүнтэй хамтарч ажиллахгүй байх, өөрийнхөө нотлох баримтыг өөрөө бүрдүүлж ЭСЯ-нд хандаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо