МҮИС-ийнхан БОАЖЯ-ны албан хаагчдыг зоджээ

2018-10-02

БОАЖЯ-наас өнгөрсөн жил Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсны дараа бөөн асуудал үүсэж байсан билээ. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас гурван га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж байсан билээ. Монгол Улсад газар ашиглах гурван эрх байдаг. Тэр нь өмчлөх, эзэмших, ашиглах.

Өмчлөх эрх нь тухайн хүний өмч учраас улс халдах эрхгүй. Эзэмших эрх нь 15-60 жилийн хугацаатай байдаг бол ашиглах эрх нь төрийн өмчийн газрыг түр зуур гэрээний үндсэн дээр таван жилийн хугацаанд ашиглах ёстой байдаг байна. Газрын тухай хуулийн 46-гийн хоёр дээр “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагын үндсэн дээр ашиглалтад байгаа газрыг нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр авч болно" гэсэн хуулийн заалт байдаг аж.

Үүнийг үндэслэн “Энигма” компанийн газраас хэсэгчлэн цуцалж байв. Тэгвэл Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл бас л бөөн хэрэг мандсан байна.

Энэ талаар Богд Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Оюутаас тодруулахад “Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах гэж байгаа юм. Энэ бол БОАЖЯ-наас захиалгаар хийгдэж байгаа ажил. Гэтэл МҮИС-ийнхан “Манай газар дээр байгууламж барих гэлээ” гээд төрийн албан хаагчдын биед гар хүрч, олон хүнийг зодчихлоо. Энэ нь төр хувийн хэвшлийн өмнө хүчгүй байгаагийн илрэл гэж бодож байна. Био ариун цэврийн байгууламжийг Улаанбаатарын иргэдийн эрүүл ахуйг хангах зорилгоор төрөөс бодлогоор барих гэж байгаа юм” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй