Эрдэнэтийн овооны дэргэд Эрдмийн овоо сүндэрлэсэн

2018-09-28

“Эрдэнэт үйлдвэр – 40” Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням ингэж тодотгосон. Тэртээ 1975 оны 10 дугаар сард  Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан мэргэжил сургалтын төв эдүгээ ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон өргөжиж, Эрдэнэт төдийгүй Монгол орны уул уурхайн салбарт өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж иржээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд Эрдмийн овоо хэдийнэ сүндэрлэн боссон гэдгийг доктор С.Давааням онцоллоо.

Тус сургууль нь Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл хосолсон үйл ажиллагаа явуулж  ирсэн.  Өнөөгийн зорилтоо нийгэм, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадвартай боловсрол олгох замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж тодорхойлон ажиллаж байна. Уг сургууль түүхэн хөгжлийнхөө хугацаанд нийт 117 мянган инженер техникийн ажилтан, нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс өнөөдрийн  Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийн чадвартай инженерүүд төрөн гарсныг сургуулийн захирал бахархалтайгаар тэмдэглэв.

2017 оноос Технологийн сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаандаа чанарын менежментийн  тогтолцоог нэвтрүүлэн,  сургалтын хөтөлбөрөө үр дүнд суурилсан хөтөлбөр болгон өөрчлөн сайжруулж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Доктор С.Давааням энэхүү зорилтоо цаашид бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд  “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчдийн үнэтэй санал бодол, зөвлөгөө том  байр суурь эзэлж, Эрдмийн овооны хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэж оролцогчдод уриалав.   

М.Балжинням

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй