Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ

2018-09-21

Өнгөрсөн Даваа гарагт Сирид Оросын цэргийн нисэх онгоцыг буудаж унагасан хэргийн мөрөөр Израйлийн армийн дээд түвшний төлөөлөгч өчигдөр Москвад иржээ.

Тэрээр Сирид явуулсан агаарын довтолгооныхоо мэдээллийг Оросын талтай хуваалцаж, цаашдаа хэрхэн санамсаргүй мөргөлдөөнөөс зайлсхийх талаар хэлэлцэх юм.

Даваа гарагт Израйлийн агаарын довтолгоог эсэргүүцэх ажиллагаа явуулахдаа Сирийн арми Оросын 15 зорчигчтой Ил-20 нисэх онгоцыг санамсаргүй  тохиолдлоор буудаж унагасан байна.

Уг хэрэг явдал Орос-Израйлийн харилцаанд хүндрэл үүсгэсэн юм. Хэрэг явдлын дараа Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлээд уг харамсалтай явдалд Сирийн талыг буруутгаж, өөрийн төлөөлөгчийг Москвад илгээж, хамтран ажиллахаар болсон байна.

Тэгвэл өчигдөр Нетаньяху асуудлын гол нь “Ираны тал Сирийн газар нутгаас Израйлд цохилт өгөхийг оролдож, өөрийнх нь дайсан Хезболлах бүлэглэлийг зэвсэглэж байгаа явдал юм” гэдгийг Путинд тайлбарласан тухайгаа ярьжээ.

“Бид өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг би түүнд хэлсэн. Бас Израйль, Оросын талууд хоорондын аюулгүй байдлыг сахиж ажиллах чухал шаардлага байгааг хэлсэн” гэж Нетаньяху мэдэгдсэн байна.

Израйлийн агаарын хүчний командлагч, хошууч генерал Амикам Норкин өчигдөр Москвад очиж байгаа ба түүний үндсэн зорилго нь “нэгдүгээрт, ард түмнээ үргэлжлүүлэн хамгаалах, хоёрдугаарт, хоёр улсын хамтын ажиллагааг хэвээр хадгалах” гэж Нетаньяху тайлбарлажээ.

Өчигдөр Москвад эхэлсэн уулзалтын үеэр Израйлийн тал Сири дэх Ирантай холбоотой цэргийн байгууламжуудад цохилт өгсөн бөгөөд Израйлийн нисэх онгоцнууд буцаад өөрийн агаарын хилд орсны дараа Сирийн зэвсэгт хүчин Оросын нисэх онгоцыг буудаж унагасан хэмээн баримтаар тайлбарласан байна.

Гэвч Оросын батлан хамгаалах яамныхан Израйлийн тал цохилт өгөхөөс минут хүрэхгүй хугацааны өмнө Оросын талд анхааруулснаас Ил-20 онгоц галын зурвасаас холдож чадаагүй хэмээн тэднийг буруутгасан гэнэ.

Талуудын уулзалт хэлэлцээр өнөөдөр үргэлжлэхээр болжээ.

Эх сурвалж: Associated Press

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо
Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч, дээд амжилт тогтоолоо
Үлийн цагаан оготнод гурван тэрбумыг зарцуулна
Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана
Дэлхийн хамгийн урт сахалтай эмэгтэйчүүдийг тэргүүлдэг байсан Анни Жонс
15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ
Володимир Зеленський тангарагаа өргөлөө
"Нарантуул" зах дээр наймаа хийдэг залуу НӨАТ-аас 80 сая төгрөг хожжээ
Г.Тэмүүлэн: Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюу толгой компани тодорхойлж байгаа нь буруу
Турк зэвсэглэлээр хөөцөлдөх болов
Бээжингийн эсрэг улс төрийн бодлогоо өөрчлөхийг шаардав
АНУ-ын цэргүүд халаасанд багтах тагнуулын дроноор зэвсэглэж эхэлжээ
Энэ сарын 20-оос дараах гурван чиглэлд экспресс автобус үйлчилнэ
Шар тэмдэглэгээний дүрмийг ирэх долоо хоногоос эхэлж мөрдүүлнэ
Охиноос англиар юм асууж, мэдэхгүй гэх тоолонд зодсон гэв
Түүхий нүүрс түлсэн айлыг 300 мянгаар торгоно
Дагавар охиноо хүчиндсэн хойт эцэгт 20 жил хорих ял оноожээ
Америк тамирчны “нисэлт”
Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ