Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ

2018-09-21

Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намрын шаргал наран ээсэн сайхан өдрүүд ирж буй хэдий ч нийслэлчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрдэг өдрүүд эхэлж байна. IX сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн нийслэлдээ хүрэлцэн ирнэ. Нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацна”.

Хүн амын өсөлт, нягтаршлыг дагаад суурин газрын автозам дээр түгжрэл үүсдэг нь бичигдээгүй хууль. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын хүн амын өсөлт дунджаар 1.3 хувь байсан бол Улаанбаатар хотын хүн ам 3.3 –иар өссөн нь жилд дунджаар 340 мянган хүнээр нэмэгддэг гэсэн үг юм. Тиймээс түм түжигнэж, бум бужигнасан их хотод минь хүн амын өсөлтийг даган зайлшгүй шийдвэрлэх хоёр асуудал бий. Нэг нь замын түгжрэл, нөгөөх нь агаарын бохирдол.

Улаанбаатар хотын 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл 850 гаруй км хатуу хучилттай замаар явж байгаа бол 200 мянга гаруй машинтай хотод 4500-5000 км хатуу хучилттай зам байна гэсэн стандарт мөрдөгддөг. Автозамын нэвтрүүлэх чадвараас хэд дахин давсан автомашин зорчиж байгаа нь түгжрэл үүсэх хамгийн эхний нөхцөл шалтгаан. Автозамыг өргөтгөх, уртасгах зэрэг шаардлагатай ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд санхүү төсөв мөнгөний хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаатай маргахгүй. Жил ирэх бүрийд нийслэл хотын автозам тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа нь ч үнэн.

Мөн үүнтэй зэрэгцэн ачаа тээврийн том машинууд хотын баруун, зүүн захаас орж ирэн хотын дундуур явсаар Нарантуул, Хархорин захуудад ачаагаа буулгах бөгөөд тэндээсээ буцаад хот дотор болон төв, баруун аймгууд руу дахин тээвэрлэлт хийж байна. Энэхүү тээвэрлэлтийн процесс нь сунаж тогтсон бүтэцтэй манай хотын замын түгжрэлийг нэмэгдүүлж, мөн автозамын эвдрэл, гэмтэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймдээ ч хаврын улиралд том оврын ачаа тээврийн автомашиныг хотын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглосон журмыг гаргасан байдаг.

Иймд нийслэл хотын иргэдийн цаг завыг “хумсалсан” түгжрэлийг асуудлыг шийдвэрлэхийн тулд тээвэр ложистикийн үйлчилгээг хөгжүүлж, хотын баруун, зүүн захуудад ачаа тээврийн нэгдсэн терминал байгуулах, хөгжүүлэх шаардлагатай байна.Тээврийн системийн хувьд ачаа буулгах, эсвэл зорчигчдод үйлчлэх, ачих зориулалт бүхий тусгайлсан талбай, барилга байгууламж, техник хэрэгслийн цогцолборыг тээврийн терминал гэнэ. Тодруулбал, төмөр замын хувьд ачиж буулгах механикжсан анги, далайн тээврийн хувьд боомт, агаарын тээврийн хувьд нисэх онгоцны буудал, автозамын тээврийн хувьдавтовокзал, логистик төв, ачаа ачих, буулгах, сэлгэх зориулалттай төвлөрсөн агуулах бүхий газруудыг терминал хэмээн нэрлэдэг ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй