Улсын дээд шүүх: "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзэв

2018-09-20

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хурал болж, Монголын зэс корпорацийн зарим нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ хэлцэл хийх заалт байсныг хэрэгжүүлэлгүйгээр зөрчсөн шийдвэр гаргасан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д байсан Монголын зэс корпорацийн төлөөллийн эрхийг хязгаарласныг хууль бус гэж дүгнэлээ.

Уг шүүх хурал 13.30 цагт эхэлсэн боловч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, Ж.Ганбат нар өвчтэй учир, хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ 12:28 цагт бичгээр ирүүлсний дагуу хуралдаан хойшлоод байсан юм. Энэхүү хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч талын төлөөлөл болох Төрийн өмчийн хороог төлөөлөгч Ж.Эрдэнэхишиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлөгч Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нар дэмжиж, шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Харин нэхэмжлэгч талыг төлөөлж Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ "Төр захиргааны байгууллагуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой энэ асуудал хоёр жил илүү явж байна. Хариуцагч талын гуравны хоёр нь ирсэн учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах гэж байгаа бол нотлох баримт, үндэслэлтэй байх ёстой. Хяналтын шатны шүүх хуралдааны агуулга нь эсрэг байр сууриа хянуулах явдал тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна" гэв. Мөн нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, "Эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэсэн нотлох баримттай танилцмаар байна. Тийм баримт байна уу" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Ийнхүү Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай болохоо батлах баримт ирүүлээгүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хоёр жил гаруй сунжраад байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудалд цэг тавив.

Монголын зэс корпорацийн нэхэмжлэлтэй Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хурал  Шүүх хурлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, бүрэлдэхүүнд Б.Мөнхтунгалаг, Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг нар оролцон ажилласан юм. Харин нэхэмжлэгч тал болох Монголын зэс корпорацийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Б.Баасандорж нар хүрэлцэн ирсэн бол хариуцагч Төрийн өмчийн хороог төлөөлж Ж.Эрдэнэхишиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлж Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нар шүүх хуралд оролцсон юм.

Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.МөнхбаатарЭнэ шийдвэр Монгол Улсын шүүхээс хоёр дахь удаагаа гарч байна. Өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард Иргэний шүүхээр шийдвэр нь гарсан. Бүтэн нэг жилийн дараа дахин Захиргааны хэргийн шүүхээр шийдвэр нь гарлаа. Шүүхийн шийдвэрүүд нь үндсэндээ манай компанийн хийсэн зүйл, өнөөдрийг хүртэл явсан алхам нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн болохыг нотолж байгаа юм. Үйлдвэр дээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль ёсны ТУЗ-ын хурал хийгдэж чадахгүй, маш олон асуудал овоороод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс манай компанийн зүгээс бүхий л талын хүчин чармайлтыг авч ажиллана.

Монголын зэс корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:Манай компанийн зүгээс Засгийн газрын 2017 онд гаргасан шийдвэр болон 2018 оны нэгдүгээр сард гаргасан шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн хувьцааг төрд шилжүүлэн авахдаа хууль зөрчсөн болохыг тогтоолоо. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нэг мөр шийдэгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үрэгжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Хэдийгээр удаан хугацаанд сунжирсан ч шүүх зөв шийдвэр гаргасан явдалд талархалтай байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ
Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө "ХҮН" буруутай
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна
МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв
Азийн паралимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ
Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно
1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ
Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ
"Монголд тоногдоогүй булш их ховор"
Авлига авсан засаг даргын цалинг хасчээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж байна
Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна
П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна
Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжл