“Тоса худалдааны төв”-ийн орчимд хийсэн шалгалтаар тарваганы тулам илэрчээ

2018-09-18

НМХГ-аас “Тоса худалдааны төв”-ийн орчимд хяналт шалгалт хийж, тарваганы таван ширхэг тулам илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүлжээ. Зөрчил гаргасан хоёр иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулан, тус худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт холбогдох хууль, тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн нийслэлийн ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийхэд хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирошки, хэрэглэх хугацаа нь дууссан кисель, хлава, хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил илэрсэн байна.

Хаяг, шошгын зөрчилтэй хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө
Ч.Энхбат: Домогт Петер Шмейхель манай улсад нэг л өдөр саатна
М.Энхболдыг унагаана гээд парламентийг мөргөж, үндсэн хуулийг тийрч байна
1044 га газарт шинээр ГАЗАР ЭЗЭМШИХ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа
Өнөөдөр бензинийн үнэ буурах ӨДӨР
Чуулганы ирц бүрдэхгүй байна
Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна
Трампын ХОЖЛЫН НҮҮДЭЛ
Тавантолгойн уурхайгаас нүүрс ачиж эхэллээ
Ц.Нямдорж: УИХ өөрөө замбараагүй болчихлоо. Та нар энэ улсыг Украин шиг болгох гээ юу
Б.Гүнбилэг: Гишүүд УИХ-ыг бойкотолж болохгүй
Айлгах оролдлого: Украин пуужин туршив
Нярайн шарлагын аппарат алга болсон хэрэгт тасгийн эрхлэгч А.Оюунцэцэгийг шалгаж байна