ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна

2018-09-17

ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж”, Австрали, Индонез гэх мэт хүчирхэг нийлүүлэгчдийг ардаа орхиход бэлэн болжээ. Энэ талаар Nikkei Asian Review агентлаг өчигдөр мэдээлсэн байна. 

Өнгөрсөн сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ “ОХУ 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлэх нүүрсний импортоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая тоннд хүргэнэ” гэсэн юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа эрчтэй тэлнэ гэсэн бөгөөд Транс сибирийн төмөр зам, боомтын дэд бүтцүүдэд хөрөнгө хаяна гэдгээ мэдэгдсэн. 

Түрүүчээсээ Оросын нүүрсний “магнат” СУЭК компани Алс дорнодын Ванино боомтод томоохон өргөтгөл хийж байгаа бөгөөд энэ жил л гэхэд уг боомтоор 20 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байна. Цаашлаад боомтын экспортын хүчин чадлыг 40 сая тонн хүргэх бөгөөд БНХАУ-аас гадна Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн орнууд руу экспортоо тэлэх аж.

Азийн орнууд хаа хол байгаа Австрали гэхээсээ илүү ОХУ-аас нүүрс авбал зардал бага тусна гэж СУЭК-ийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

Олон улсын Эрчим хүчний агентлагийн судалгаанаас харахад, Европын орнуудад нүүрсний хэрэглээ аажмаар багасч байгаа бол Хятад, Энэтхэгт нүүрсний хэрэглээ өссөөр байна. 2017 онд дэлхийн нүүрс олборлолт 3% өсч, 7.55 тэрбум тонн хүрсэн. Энэ дунд Хятадын нүүрсний хэрэглээ 0.4% өссөн байхад Энэтхэгийнх 4.4% өсчээ. Энэ боломжийг ОХУ тултал нь ашиглана гэж тооцоолж байгаа аж. 

Ерөнхийд нь дүгнэхэд, ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж” байгаа бөгөөд Австрали, Индонез гэх мэт хуучны “акул” орнууд ч өрсөлдөөнд шахагдаж тун болзошгүйбайна. 

Эх сурвалж: Nikkei Asian Review

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Энэ сарын 16-нд НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол явагдана
Ц.Цэрэнболдын тоглосон “THE RISING HAWK” киноны трейлэр цацагджээ
Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна
Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!
Сурвалжлага: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт
Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна
ЗАЛРУУЛГА
Юанийн ханш хурдтай унав
"Нисдэг жаал" Ш.Энхийн-Од
Маргаашийн дотор тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхгүй бол торгууль ногдуулж эхэлнэ
БНХАУ-ын Элчин сайдын яам цаг олгох шинэ журамд шилжинэ
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
Багануурын уурхай тонн нүүрснээс 3000 төгрөг алдаж байна
Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно
"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ
С.Жавхлан шинэ намд элсэхээ больсон уу?
Хэрэгтэн шилжүүлэх хуулийг Хонконг эсэргүүцэн жагслаа
Тагнуулчид 6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлсэн хятадуудыг илрүүлжээ