Долоон настай хүү: Надтай тоглооч

2018-09-14

Энэ бол Германы Хамбург хотноо болсон жагсаалын уриа юм. Уг жагсаалд 150 хүн оролцсон бөгөөд долоон настай Эмиль Рустиже хүү санаачилсан аж. Учир нь тэрбээр бусад хүүхдүүдтэй адил эцэг эхийн хайр халамжаар дутагдсан нэгэн юм. Эмиль Рустиже ухаалаг утасны хэрэглээ эцэг эхийнх нь тавих ёстой анхаарлаас хугасалж байгаад сэтгэл дундуур байсанд ямарваа нэгэн хариу үйлдэл хийх ёстой хэмээн бодсон нь энэ аж. Цагдаа нар цуглаан болох замыг чөлөөлж, элдэв аюулаас хамгаалж,  хүүхдийн жагсаал цуглааныг насанд хүрэгчдийн арга хэмжээтэй адилаар хүндэтгэн үзнэ” гэж мэдэгджээ.

Сүүлд АНУ-д хийсэн судалгаанд өсвөр насны 13-17 настай нэг мянган хүүхэд оролцсон бөгөөд тэдний 33 хувь нь эцэг эхээ утсанд анхаарал тавихаас илүүтэйгээр өөрт нь анхаарал тавихыг хүссэн болохыг эрдэмтэд тогтоожээ.

“Тэд өөрсдийн найз, эцэг эх нь сошиал сүлжээнд цагаа өнгөрөөж байгаад бухимдалтай байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн. Тэд өөрсдөд нь хангалттай анхаарал халамж дутагдаж байгааг мэдэж байна” хэмээн Калифорни мужийн өсвөр үеийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Рон Дахл ярьжээ. Гэхдээ дээрх судалгаанд хамрагдсан 16 хувьтай тэнцэх өсвөр насныхан сошиал сүлжээг үргэлж хэрэглэдэг болохыг дурдсан бөгөөд 22 хувь нь цаг тутам шалгадаг гэж хариулжээ. Гэхдээ хүүхдүүд болон өсвөр насныхан өөрсдийн эцэг эхчүүд нь сошиал сүлжээнээс салахгүй байгаа асуудал ихэнх тохиолдолд тоодоггүй өнгөрдөг аж. Харин ч энэ талаар хүүхдүүд санал бодлоо илэрхийлж дуугарч байгаа нь сайн хэрэг хэмээн судлаачид дүгнэжээ.

“Technoference” буюу технологиос үүдэлтэй харилцааны саад гэж нэрлэгдэх болсон зан үйлдэлд хүүхэд болон эцэг эхчүүд өртөж байгаа талаар АНУ-ын Мичиган анагаахын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, техник технологи болон ухаалаг утасны хэрэглээ өндөр эцэг эхчүүдийн хүүхдүүд хэт их идэвхтэй, амархан уурлаж бухимдах болон гомдох зэрэг зан авир ажиглагдаж байгааг хоёр жилийн туршид явуулсан судалгаагаар тогтоосон байна.

Хүүхдүүд анхаарал халамж, хайр энэрэл дутагдсанаас болж ингэж муухай аашилдаг. Үүнээс болж эцэг эх техник технологиор дамжуулан стрессээ гаргаж байгаа нь хүүхдийн цаашдын хөгжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж ирээдүйд муу үр дагаварт хүрч болзошгүй талаар анхааруулсан.

“Утаснаасаа салдаггүй эцэг эхчүүд өөрсдийн хүүхдийнхээ сэтгэл санаа, бодлыг төдийлөн ойлгож харилцах чадваргүй байдаг” хэмээн судалгаанд тэмдэглэжээ.

Гэвч зарим судлаачид энэхүү үзэгдлийг эергээр хүлээн авч байна. Яагаад гэвэл дараа үеийн эцэг эхчүүд болох хүүхэд, залуучууд энэ талаар мэдлэгтэй болж өөрсдийн хүүхдүүддээ илүү цаг гаргах болно хэмээн таамаглаж байгаа аж.

Монгол Улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд энэхүү үзэгдэл ажиглагдах болсныг сэтгэл зүйчид сануулсан бөгөөд гэр бүл, хүүхдийн хөгжилд хамтын “амьд” харилцаа чухал болохыг онцолж аль болох гэр бүлдээ цаг гаргаж эерэг уур амьсгал бүрдүүлэх нь хүүхдийн хувь хүний төлөвшилд нөлөөлдөг болохыг хэвлэл мэдээллээр сурталчилж байгаа билээ. Хүүхдээ хэсэгхэн хором ч болтугай сатааруулахаар өгөх ухаалаг утас ирээдүйн төлөвшилд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг анхаараарай.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй