2017 онд 6073 хүн хавдартай нь оношлогдож, 4004 хүн нас баржээ

2018-09-13

Манай улсын хүн ам ходоод, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувь байна. 

Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оншлогдсноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Нэн тэргүүнд хүн амын дундах  хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100 мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд  11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм.

Сүүлийн 10 жилд амбулториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгууулалт, Эрүүл мэндийн сайд нарт  үүрэг болгов.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Насанд хүрээгүй” аав ээжүүд
10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ
Амьдралын төлөө эмэгтэйчүүд...
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ
Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг
В.Герасимов: Хамгийн амгалан тайван орон ч хэдхэн өдрийн дотор харгис хатуу тэмцэлийн тавцан болон хувирч...
“Соната 6” загварын автомашин шатжээ
О.Насанбурмаа дэлхийн чансааг тэргүүлж байна
Монголын анхны цахилгаан машин
ТЭД 3 ХУВЬТАЙ ЗЭЭЛ АВЧ, 36 ХУВЬТАЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ
Мансууруулах бодист донтогчдын хоол, хувцас, унааны зардлыг төр даана
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
C.Батболд: Бичлэг байгаа бол тавь, битгий худлаа сенсаци хөөцөлд
Жамаль Хашоггийн СҮҮЛЧИЙН ҮГ
Антибиотикийн 40 гаруй хувийг жоргүй олгож байна
М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн нар ерөнхий прокурорыг “ЯЛЛАХ” эрхтэй юу?
Робин Тикийн тансаг харш түймэрт ШАТЖЭЭ
Алибаба 24 цагийн дотор 30 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
МАН-ын УЗ-өөс УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг дэмжлээ