Монголд анхны хоккейн "Мөсөн өргөө" барина

2018-09-11

Монголд анхны хоккейн "Мөсөн өргөө" барина

“СтеппеАрена” ХХК-ийнхан Монголд анх удаа битүү мөсөн талбай барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү "Мөсөн өргөө"-ний зураг төслийг "Анаграм" ХХК боловсруулж байгаа юм байна. Монголын анхны мөсөн өргөө баригдсанаар уг өргөөний битүү мөсөн талбайд хоккейн үндэсний шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хийх боломж бүрдэх юм. Энэхүү "Мөсөн өргөө" барих төслийг Улаанбаатар дахь Канадын Консулын газар дэмжиж  "СтеппеАрена” ХХК-ийнхантай уулзаж, зөвлөгөө өгсөн байна. Улмаар төслийн удирдагчид Канадын Викториа мужид үйл ажиллагаа явуулдаг “VDA Architecture”,  “HDR CRI” зэрэг компанид санал тавьж, зураг төслийн өвөрмөц шийдэл, спорт, үндэсний бахархлыг нэг дор цогцлоосон энэхүү төсөлд хамтран ажиллахаар болжээ.

Монголд анхны "Мөсөн өргөө" барих багийн гишүүн Канадын Ванкуверын архитектор Марк Хенц Канад даяар олон нийтэд зориулсан байгууламж, төвүүдийн зураг төслийг боловсруулж байсан туршлагатай нэгэн ажээ. Тэрэээр Канадын “Дэлбрүүк” спорт амралтын байгууламжийн зургаараа  нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Монголын архитекторууд “Мөсөн өргөө”-г аль болох байгалийн гэрэл орохоор хийх бөгөөд хойд талыг бүхэлд нь шилээр бүрэхээр зураг төсөлдөө тусгасан байна Энэ талаар Хенц “Монгол орны зун нарлаг байдаг учраас +30 градус хүртэл халдаг. Иймд барилгын урд талыг битүүлж, нарны хурц туяанаас мөсөн талбайг хамгаалах нь зүйтэй гэж тэд зөв шийджээ” гэсэн байна.

“Мөсөн өргөө” нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас 3 км хүрэхгүй зайд баригдах бөгөөд онгоцны буудлын загвартай ойролцоо гэнэ. Тухайлбал барилгын дээвэр нь онгоцны далавчтай төстэй. Мөн дээвэр дээр байрлах нарны халаалтын батарейг цэнэглэх зорилгоор дээврийг урд тал руугаа хэлбийлгэн, налуу байдлаар хийхээр “Анаграм” ХХК-ийн архитекторууд зургаа гаргажээ. “Мөсөн өргөө”-ний байрлах газрын гадаргуу нь налуу тул “Дэлбрүүк”спорт амралтын газрын адил барилгын нэлээд хэсэг нь газар доор байрлах аж. Канадын баруун эрэгт түгээмэл байдаг холимог, шилэн дизайн “Мөсөн өргөө”-ний зураг төслөөс харагдах агаад Монголын зургийн баг монгол ахуй, хийд эсвэл Оросын архитектурын загвараас санаа авахаас татгалзсан аж.

“Мөсөн өргөө”-ний үзэгчдийн хэсэг нь 2600 суудалтай, тойрог хэлбэрийн зохион байгуулалттай байх юм. Уг өргөөний загвар зураг төсөл үндсэндээ дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг нь 2019 оны хавар эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Монголд анхны хоккейн "Мөсөн өргөө" барина

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй