Робот багш

2018-09-05

9-5-6

Хятадын 600 хүүхдийн цэцэрлэгт робот багш “Кееко”-г боловсрол олгох зорилгоор ашиглаж эхэлжээ. Туслах багшийн үүрэг гүйцэтгэдэг 60 см-ийн өндөртэй, бөөрөнхий хэлбэртэй энэ робот нь хүүхдүүдэд үлгэр ярьж өгч, оюун ухааныг нь хөгжүүлэх дасгал зааж өгдөг байна.  Хүүхдүүд түүнийг бичлэг хийж ашиглах боломжтой юм. Робот багш нь хүүхдүүдэд говьд төөрсөн ханхүүгийн үлгэрийг уншиж өгдөг аж. Үүний дараа  тэд туслах багшийнхаа дэлгэцэн дээрх дүрс болон сонссон үлгэртээ тулгуурлан баатарт тохиолдсон үйл явдлыг дүрслэн үзүүлэх даалгаврыг хийж гүйцэтгэдэг байна.  Хүүхдүүд зөв хариулт өгөх бүрт Кееко багш тэднийг урамшуулж, дэлгэцэн дээр нь зүрхэн хэлбэртэй нүд харагддаг гэнэ. Роботыг зохион бүтээгчдийн нэг Канди Хионг “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа “Өнөө цагт боловсролын салбарт багш нь зааж сурагчид нь суралцдаг үе өнгөрсөн” гэж ярьжээ.  Түүнчлэн тэд сургууль, цэцэрлэгүүдийг робот туслах багшаар хангахыг мөрөөддөг. Мөн Азийн орнуудад робот багшийг хэрэглээг нэвтрүүлэхийг зорьж байна гэжээ.  Харин “Кееко” роботыг туршин ажиллуулж үзсэн цэцэрлэгийн захирал Се Юй багш нарыг робот багшаар орлуулахаа болино гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Учир нь “Хүүхдүүдэд хичээл заахад хүний оролцоо тухайлбал,нүүр царайны хувирал, харилцан ярилцах чадвар шаардагддаг. Энэ бүгд боловсрол.   Боловсрол гэдэг зөвхөн хэлний түүх эсвэл утга агуулга биш гэж ярьжээ. Түүний хэлснээр робот  хүнтэй харьцуулахад тогтвортой ааш зантай нь таалагдсан гэв. Кееко роботыг бүтээхэд цэцэрлэгийн багшийн сарын цалин буюу 10 мянган юань зарцуулдаг байна. Харин олон улсын роботын холбооноос “Хятад нь аж үйлдвэртээ робот хамгийн их хэрэглэдэг орон.  Тус улсын үйлдвэрт 340 мянган робот ажилладаг” гэж мэдэгджээ.  Хятадад роботыг хоол түгээх, настай хүмүүсийг асрах зэрэг үйлчилгээнд ашигладаг байна. Мөн Бээжинд саяхан  роботын тухай олон улсын хурал хийх үеэр мэс засалч эсвэл хөгжим тоглох чадвартай робот бүтээх тухай яригджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Керчийн коллежид амь үрэгдэгсдийн тоо 20 хүрлээ
Г.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд зургаан мянган хос салж байна
Тамхи таталтын түвшин буурчээ
Танилц: “Эрдэнэс-тавантолгой”-н олон нийтийн зөвлөл
Монголын цагдаа түүнд мэхийн ёслов
Фан Бинбиний татварын хэргээс шалтгаалан Брюс Уиллисийн тоглосон киноны нээлтийг цуцаллаа
​Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно
“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно