Хэнтий нурууны Хонин нуга хөндийд 60 хоног амьдарсан Сэм Ларсон “Alone” шоуны ялагчаар тодорчээ

2018-08-31

ШОУНЫ ОРОЛЦОГЧИД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХААС БУСАД ҮЕД 
ГАНЦААРАА АМЬДРАХ ДҮРЭМТЭЙ

АНУ-ын “History” сувгийн "Alone" реалити шоуны тавдугаар улирлын зураг авалт Монголд хийгдсэн билээ. Тус шоуны нэг, хоёр болон дөрөвдүгээр улирлын зураг авалт Ванкувер арлын хойд хэсэг, Британий Колумб мужид, харин гуравдугаар улирлын зураг авалт нь Аргентины Патагония дүүрэг дэх “Нахуэль Хуапи” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хийгдсэн байдаг.

“Alone” шоу нэвтрүүлэгт хамгийн зоригтой, тэсвэр хатуужилтай гэсэн хүмүүс оролцон хүчээ сорьж, шоуны ялагч 500 мянган ам.долларын эзэн болох дүрэмтэй. Шоунд оролцогчид хоол хүнсээ өөрдсөө базааж, аяллынхаа өдөр бүрийг өөрөө баталгаажуулах үүрэгтэй. Шоуны оролцогчид авсаархан багаж төхөөрөмж ашиглах боломжтой, эмнэлгийн тусламж авахаас бусад үед ганцаараа амьдарна.

Шоуны эхний улирал хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, гурав дахь улирлаас гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд 2.5 сая үзэгчийн хүртээл болжээ. Улмаар 2015 оны шилдэг гурван цувралын нэгээр шалгарч байсан аж.

“Alone” шоуны эхний улирал Британийн Колумб мужийн ойролцоо байрладаг Куациногийн газар нутагт болж, Алан Кэй (40 настай, эрэгтэй, АНУ. Жеоржия. Блэрсвилль. 56 өдөр) ялагч болжээ. Хоёр дахь улирал нь Британийн Колумб мужийн Порт-Хардийн ойролцоо байрладаг, Куациногийн нутаг дэвсгэр, Ванкувер арал дээр болж, Дэвид Макинтайр (50 настай, эрэгтэй, АНУ-ын Мичиган. Кентвүүд, 66 өдөр) ялагч болсон байна.

Гурав дахь улирал 2016 оны арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийжээ. Ялагч Захари Фаулэр хамгийн олон хоногийн турш ганцаараа амьдарсан бөгөөд шоу эхлэхэд 101 кг байсан биеийн жин нь 30 хувиар буурсан аж.

Энэ улирал Өмнөд Америк, Аргентины Патагони хотод зохион байгуулагджээ. Тэмцээнд оролцогчид Андын нурууны бэлээр орших олон тооны нуурууд орчимд байрласан байна. Ялагч Захари Фаулер 36 настай, АНУ-ын Эпплтон Мэйнийх ажээ.

Шоуны дөрөв дэх улирал Британийн Колумб муж, Порт-Хардигаас нэг их холгүй оршдог, Куацино бүс нутаг, Ванкувер арал дээр болсон байна. Ялагч нь Бэйрд (ах дүү) Жим Бэйрд. 35 настай. Ганцаараа 75 хоног амьдарч, энэ улирлын ялагч болсон, Канадын Онтарио, Торонтогийн иргэн. Дүү Бэйрд нь “Alone ” шоунд 10 хоног оролцоод орхижээ.

Шоуны тав дахь улирал Азийн Монгол Улсын Сэлэнгэ аймаг, Зүүнхараа хотын “Хонин нуга” хэмээх хөндийд зохион байгуулагдсан байна.

Хонин нуга нь Монгол Улсын Хэнтийн нуруунд байрладаг, маш өвөрмөц, онгон дагшин нутаг юм. АНУ-ын Небраска, Линкольны иргэн, эдүгээ 24 настай Сэм Ларсон 60 хоногийн турш тус хөндийд амьдарч, энэ улирлын ялагч болжээ.

Тэрбээр өөрийгөө ялан дийлж, хүч чадлаа сорьж, ялагч болж чадсандаа туйлын баяртай байгаа бөгөөд зохион байгуулагчид ялагчийн 500 мянган ам.долларыг нь шилжүүлэхийг хүлээж буй тухайгаа ярьсан байна. Тэрбээр эхнэр, хүү, охины хамт амьдардаг ажээ.

"History" сувгийн "Alone" шоунд оролцогчдын зургуудаас толилуулъя

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй