12 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатарт чуулна

2018-08-30

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, олон улсын холбоо харилцааг өргөжүүлэх зорилгоор “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT”-ийг жил бүр уламжлал болгон салбар орнуудад зохион байгуулдаг.

2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Куала Лумпур хотод энэ хурлыг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатарт ирэх сарын 6-8-нд зохион байгуулна.

“Глобал инноваци ба харилцаа холбоо” уриан дор явагдах чуулганд IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч хатагтай Диана Абруззи болон 12 орны бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн, нэр хүнд бүхий зочид оролцох юм.  

ЦАХИН ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТ сэдвийн хүрээнд “Монгол улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”, “Дижитал эдийн засаг - Экосистем”, “Инноваци - Энтрэпренёршип”, “Санхүүгийн Ирээдүй”, “Бүтээлч Үйлдвэрлэл”, “Глобал Эдийн Засаг дахь Эмэгтэйчүүд” гэсэн 7 хэлэлцүүлэг дор чуулна.

Тэд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, экспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес  эрхлэгчид болон бусад салбарын манлайлагчидтай олон улсын харилцаагаа ахисан түвшинд хөгжүүлэх боломжтой юм.

IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) буюу Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоог 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззи санаачлан эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулжээ. Энэ нь дэлхийн анхны худалдаа аж үйлдвэрийн, төрийн бус байгууллага юм. Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо  дэлхийн 13 улсад үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж, 2017 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж байна. IWFCI Монгол салбар байгууллага өнгөрсөн хугацаанд Зүүн Өмнөд Азийн орнуудтай эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортыг дэмжих чиглэлээр Зүүн Өмнөд Азийн зургаан орноор таван удаагийн “АСЕАН – Монгол Бизнес Түншлэл” экспорт, импортыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлжээ.         

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй