Замын-Үүд суманд хил гарах гэсэн ачаа тээврийн автомашины урт цуваа үүсээд байна

2018-08-30

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГЧ НЬ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙН НӨӨЦИЙН ТАЛААР 
САР БҮР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Улс хоорондын зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаагийн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хил гарах гэсэн ачааны автомашины урт дараалал үүсээд байна. Өдөртөө монголын талаас хил нэвтрэх 50-хан ширхэг "Д" төрлийн бичиг олгож байгаагийн улмаас ийнхүү ачааны автомашины урт дараалал хил дээр үүсээд буй талаар орон нутгийн эх сурвалж мэдээлж байна.

Энэ асуудал Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм байна. Тиймээс бид тус төвийн холбогдох албан тушаалтнаас хил дээр урт дараалал үүсээд байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар тодруулахыг зорилоо. Гэвч “Эргээд хариу өгнө” гэж хэлээд, ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Урд хил дээр ийнхүү ачаа тээврийн автомашинууд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан байдалтай байгааг эх сурвалж хэлэхдээ “Оюутан, сурагчдын хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан урагш чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн энэ үед иргэдийг чирэгдүүлэлгүй, нөхцөл байдлыг урьдчилан харж, улс хоорондын зөвшөөрлийн бичгийн нөөцөд анхаарал хандуулах хэрэгтэй юм. Өнөөдөр энэ урт дарааллаас болж, иргэд маш их цаг хугацаа алдаж байна. Холбогдох албаныханд уламжилж өгөөрэй” гэсэн юм.

Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгоход Авто тээврийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрх бүхий байгууллага, Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн холбооны бодлого, чиглэл, шийдвэрийг тус тус баримталдаг байна.

“Зөвшөөрөл" гэж олон улсын хэлэлцээрийн дагуу ОХУ, БНХАУ, БНКазУ, БНБелУ, БНКирУ, БНУкУ, БНТурУ, БНЛатУ-д ачаа болон зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг хэлдэг. Зөвшөөрөл олгогч нь зөвшөөрлийн бичгийн нөөц, үлдэгдэл, шинээр нийлүүлэх тоо хэмжээний талаарх мэдээллийг сар бүр холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй аж. Гэвч энэ талаар урьдчилан мэдээлээгүйгээс Замын-Үүдэд ийнхүү урт дараалал үүсч, иргэдэд чирэгдэл учруулсаар байгаа ажээ.

Зураг: Замын-Үүд сум 2018 оны наймдугаар сарын 28 ны өдөр /Өчигдөр/

Зураг: Д зөвшөөрлийн жагсаалтад орсон 50 автомашины жагсаалт /2018 оны наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар/

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ
Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө "ХҮН" буруутай
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна
МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв
Азийн паралимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ
Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно
1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ
Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ
"Монголд тоногдоогүй булш их ховор"
Авлига авсан засаг даргын цалинг хасчээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж байна
Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна
П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна
Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжл