Арета Фрэнклиний шарилыг алтадсан авсанд улаан даашинз, өндөр өсгийттэй залжээ

2018-08-29

Дэлхийн соул хөгжмийн хатан хаан гэгддэг нэрт дуучин Арета Фрэнклин наймдугаар сарын 16-нд 76 насандаа нойр булчирхайн хорт хавдраар нас барсан юм.

Ирэх Баасан гарагт оршуулахаас нь өмнө олон нийттэй салах ёс гүйцэтгэх хоёр хоногийн ажиллагааг Детройт хотын Африк-Америкчуудын Түүхийн музейд өнөөдөр эхлүүлжээ.

Алтадсан авсанд байрлуулсан нэрт дуучны шарилд улаан өнгийн даашинз, өндөр өсгийт өмсүүлсэн нь түүнийг эцсээ хүртэл “дива” байсныг нь илэрхийлж байгаа гэнэ.

Уг музей нь Фрэнклиний амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн Детройт хотын соёлын гол төвд тооцогддог.

Арета Фрэнклин 18 удаа Грэммийн шагнал хүртэж, дуунууд нь 17 удаа Америкийн хөгжмийн хит жагсаалтын эхний 10-т багтаж байжээ. Тэр бас 1987 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны эмэгтэй дуучин болж байв.

Эх сурвалж: Time.Com

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль
С.Зориг агсны хэргийн ажлын хэсгээс тагнуулаас хоёр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоёр нийт дөрвөн хүн саатууллаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хураажээ
Улаанбаатар амьдрах өртгөөрөө Азид 55-д бичигдэж байна
ЕСБХБ-ны 120 сая ам.доллароор Дарханы замыг дөрвөн урсгалтай болгоно
М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй