БНХАУ-аас Баян-Өлгий аймагт нэг сая юанийн тусламж үзүүлэхээр болжээ

2018-08-28

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Баян-Өлгий аймагт нэг сая юанийн тусламж үзүүлэхээр болсон талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр манай агентлагт мэдээллээ.

Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн баасан гаригт Увс аймагт Монгол Улсын баруун таван аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Уг мөнгийг аймаг орон нутгийн нийгэм, эдийн засаг, гадаад харилцааг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.

Дээрх уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцсон бөгөөд талууд махны экспортыг сэргээх, хилийн боомтуудын чадавхыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах, хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцсон байна.

"Баян-Өлгий аймгийн иргэдийн хувьд БНХАУ-тай Хуй Шан Зуй, Тайкешкэн боомтоор дамжин зорчдог. Гэвч сүүлийн жилүүдэд дээрх хоёр боомт дахь хүнд суртал, татвар зэрэг асуудлуудаас болж иргэд гурван мянга гаруй км зам туулж Замын-Үүд-Эрээний боомтоор гардаг болсон. Энэ мэт тулгамдсан асуудлуудыг хоёр улсын шийдвэрлэх түвшний хүмүүст хөндөж тавилаа. Үүний үр дүнд Ван И сайд боомтуудад тулгамдсан асуудлуудыг нэг яаралтай шийдвэрлэхийг газар дээр нь холбогдох хүмүүстээ үүрэг болгосон" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй