Жакарта 2018: Чөлөөтийн бөхчүүд бахдам амжилт гаргалаа

2018-08-22

"Жакарта 2018" Азийн наадамд Монголын чөлөөт бөхийн баг тамирчид амжилттай оролцлоо. Олимп болон Азийн наадамд голдуу сүүлийн өдрүүдэд явагддаг байсан чөлөөт бөхийн төрөл энэ удаа нээлтийн дараа өдрөөс эхэлсэн юм.

"Инчён 2014" наадамд чөлөөтийн бөхчүүдээс С.Бямбацэрэн мөнгө, Б.Номин, Д.Хүдэрбулга, С.Цэрэнчимэд, О.Бурмаа нар хүрэл медаль зүүсэн амжилт гаргасан бол энэ удаа 2 алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Наадмын эхний өдөр л А.Энхээ багшийн унаган шавь Э.Бэхбаяр маань сайхан барилдаан үзүүлж бүх өрсөлдөгчөө өвдөг шороодуулсаар Алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Монголын баг тамирчдын АНХНЫ медаль нь алтан медаль байсан нь билэгшээлтэй. Мөн энэ өдөр О.Үйтүмэн хүрэл медаль хүртэж монголын багийн анхны хүрэл медалийн эзэн болов. ОУХМ Б.Батмагнай хүрэл медалийн төлөө хүч үзсэн боловч хараахан ялалт байгуулж чадсангүй. Бусад гурван эрчүүд маань эхний болон удаах тойрогт ялагдал хүлээн тэмцээнийг орхилоо. /Шууд дамжуулалт явагдаагүй учир хэсгийн барилдаанд бөхчүүдээ яаж барилдсаныг сайн харсангүй/

Тэмцээний хоёрдахь өдөр Эмэгтэй бөхчүүд барилдаж эхэллээ. Олон хүмүүсийн найдвар болсон хүн нь мэдээж П.Орхон байлаа. П.Орхон маань ч энэхүү найдварыг баталж Аваргын АЛТАН медалийг зүүв. Эхний өрсөлдөгч Вьетнамын бөхийг цэвэр ялсан түүний дараагийн өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай байсан юм. 2015 оны ДАШТ-д С.Батцэцэгт цэвэр ялагдсан Р.Кавай манай П.Орхонд мөн цэвэр ялагдлаа. Аваргын төлөө эвгүй учраа Кыргызстаны Айсулуу Тыныбековад мөн оноо алдалгүй цэвэр ялснаар аваргын тавцанд зогсох эрхээ авлаа. 2010 оны Гуанжоугийн Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг эмэгтэй бөхчүүдээс анхны Алтан медаль авчирсан бол удаах бөх нь Пүрэвдоржийн Орхон боллоо. Будапештийн ДАШТ-ий өмнө тэрбээр ийнхүү эвгүй хоёр учраатайгаа барилдаад үзсэн нь гайхалтай. Түүний багш Цэрэнбаатарын Хосбаярт тусгайлан баяр хүргэх нь зүйтэй.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд З.Дүвчин багшийн шавь ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртлээ. Уг нь тэрбээр аваргын төлөө барилдах бүрэн боломж байсан ч Казахстаны бөх Жулдиз Эшимовад 11:12-оор тун харамсалтай ялагдсан. Энэхүү алдаагаа засаж Будапештийн ДАШТ-ээс хоёрдахь медалиа хүртэхийг хүсэн ерөөе.

Дараагийн хүрэл медалийг Ц.Баярсайхан багшийн унаган шавь ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд авчирсан. А.Батцэцэг эхний өрсөлдөгч Вьетнамын бөхийг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. /Манай бөхчүүдийн хувьд хятадын бөхчүүдийг ялахгүй байгаагаа багш нар маань анхаарах биз ээ/ А.Батцэцэг хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ум Жи Уныг 5:2-оор ялсан юм.

Чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдсан. 68 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгөн медаль хүртсэн. Эхний хоёр өрсөлдөгчөө илт давамгай ялсан тэрбээр Аваргын төлөө барилдсан ч мөрний гэмтлийн улмаас барилдаанаа сайн гаргаж чадсангүй. ДАШТ яг нэг сарын дараа болох учраас бэртэл гэмтлээ сайн эдгээхийг Ш.Түмэнцэцэгтээ хүсье. ДАШТ-ээс анхныхаа медалиа Будапештээс авахыг хөгжөөн дэмжигч нар чинь хүлээж байгаа шүү.

76 кг-д Сүхбаатар багшийн унаган шавь О.Насанбурмаа шөвгийн наймд Японы Х.Минагавад оноогоор цэвэр ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Кыргызстаны Айпер Медет Кызыд ялагдсанаар 5-р байрт бичигдлээ. Бэлтгэлээ улам сайн хийж ДАШТ-ээ эрч хүчтэй эргэн ирээрэй Ука.

Ийнхүү чөлөөт бөхийнхөнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин нь “Хангарьд” спорт хорооны тамирчин, МУГТ Э.Бэхбаяр, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ П.Орхон нар байлаа. Унгар улсын нийслэл Будапешт хотоос олон олон Дэлхийн аваргууд төрүүлээрэй. 
МЧБХ болон ахлах дасгалжуулагч Б.Баттулга, нийт багш дасггалжуулагч нартаа халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй