Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг нийтэлжээ

2018-08-20

Хуульд багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, багшийн хөгжлийн төв, багш бэлтгэх, багшийн нийгмийн баталгаа, ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн багшийн ёс зүй, ёс зүйн хороо, ёс зүйн дүрмийг, төрийн байгууллагын эрх үүрэг, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт арга-зүйн байгууллагын эрх үүргийг тусгажээ.

Хууль батлагдсанаар бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж буй аж. Мөн багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй болох юм.

Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулах бөгөөд багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаахаас гадна дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай болсноор багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэж, багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн дугаарт Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай /Шинэчилсэн найруулга/  хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий   шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу эмэгтэй нөхөр, дүү хоёроо хөнөөжээ
Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр
О.Пүрэв дэлхийн аваргад өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ
Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ
Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?
Христийн шашин сурталчлах үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно
Цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилжээ
Мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас усалж байна
Филиппиний ерөнхийлөгч Дутерте улс орныхоо нэрийг солих хүсэлтэйгээ илэрхийлжээ
Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчлав
Хүмүүнлэгийн тусламжаас татгалзсан Венесуэлийн ерөнхийлөгчийн үйлдэл АНУ-ыг бухимдуулав
Тувагийн талд шилжсэн Монгол цэргийн амь
Галзуу өвчний эрсдэлд өртсөн 29 тохиолдол бүртгэгджээ
“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”
Саалийн үнээний тэжээлийн тунг хэтрүүлэн өгснөөс найман морь үхсэн гэв
Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 11268 дуудлага бүртгэгджээ