2018-08-20
БНХАУ-ын технологийн салбарын тэргүүлэх чинээлэг найман эрхмийн хөрөнгийн хэмжээ он гарснаас хойш 34 тэрбум ам.доллараар буураад байна. Ийнхүү хөрөнгийнх нь хэмжээ буурсан нь тэдний удирддаг технологийн компаниудын хувьцааны ханшийн уналттай холбоотой ажээ.
34 тэрбум ам.доллар нь Балтын тэнгисийн Латви улсын эдийн засгаас ч давсан өндөр үзүүлэлт гэдгийг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байгаа юм. Хөрөнгийн хэмжээ нь буурсан технологийн салбарын тэрбумтнуудын тоонд “Netease”-ийн Гүйцэтгэх захирал Уильям Дин, “Lens Technology”-ийн үүсгэн байгуулагч Жоу Цунфей, мөн "Alibaba"-ийн үүсгэн байгуулагч Жак Ма нар багтжээ.
Үүнээс гадна “Tencent Holdings”-ийн энэ оны эхний улирлын ашгийн үзүүлэлт сүүлийн 10 жилд анх удаа буурсан ч тус компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэний хөрөнгө бусад тэрбумтнуудтай харьцуулахад төдийлөн их хэмжээгээр буураагүй байна.
Эх сурвалж: GOGO.NEWS.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд