Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог

2018-07-09

Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж бус пиво уух гэж асарыг зорьдог

Хүмүүсийн дунд яригдах манай баг яллаа, ялагдлаа, гоол, улаан шар карт, шүүгчийн алдаа, багуудын чадвар гэх үгсийг хаа нэгтээ хүмүүс ярилцаад явж байхыг ойрын өдрүүдэд маш их сонссон байх. Энэ бол мэдээж ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ юм. Хүн төрөлхтний спортын хамгийн том тэмцээнийг манайхан багагүй анхаарал хандуулан үзэж байгаа билээ. Хойд хөршид болж буй тэмцээнийг Монголчууд хэрхэн үзэж буй талаар сурвалжиллаа. Манайхны хувьд гэртээ ганцаараа хөлбөмбөг үзсэнээс бөөнөөрөө, хамт олноороо, найз нөхдөөрөө асарт үзэхийг илүүд үздэг. Энэ ч үүднээс манай сурвалжлах баг хүүхдийн паркийн өмнө байрлах “Соёолж Хүрхрээ” асрыг зорьсон юм. Энд шөнийн 22:30  цагт очиход 600 хүний суудалтай асар дүүрсэн байв. Англи Шведийн тоглолтын эхний хагас өндөрлөх нэгэнт дөхжээ.

Хөлбөмбөг үзэхээр ирсэн хүмүүсийг харахад ихэнх нь пиво ууж цагийг өнгөрөөх зорилготой юм уу гэмээр харагдаж байв. Тухайн тоглож буй хоёр улсын жинхэнэ фанат  ховорхон гэхэд болно. Шведийн туг далбаа, өмсгөл өмссөн хүн ч тааралдсангүй. Асарт тэмцээн үзэж буй хүмүүсийн дийлэнх нь Англи улсын багийг дэмжиж байгаа нь илт байв. Үлдсэн хэсэг нь Шведийг хожно гэж мөрий тавьсан эсвэл Английг дэмждэггүй хүмүүс байх. Харин Английн багийг дэмжихээр ирсэн нэгэн хостой тааралдаж цөөн хором уулзсан юм.

АНГЛИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ Д. БЯМБАДОРЖ:

-Сэтгэгдэл маш өндөр байна. Англи энэ эрчээрээ тоглоод хожих байх. Английг 2007 оноос хойш дэмжиж байна. Яагаад гэвэл 2007 онд би Англид очиж суралцаж байсан. Нэг жил нислэгийн удирдлага гэдэг мэргэжлээр англид сурч байсан юм. Англиас хөлбөмбөг үүсэлтэй гэж хүмүүс ярьдаг. Яг нутагт очоод хөлбөмбөг ямар гайхалтай спорт бэ гэдгийг мэдэрч байлаа. Тэнд очиход хаа сайгүй ногоон талбай, хөлбөмбөг бол үнэхээр хөгжсөн газар байдаг юм билээ. Английн Челси багийг үнэнч хөгжөөн дэмжигч. Англи түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Нөгөө талд гарч ирэх Орос Хорват хоёрын хожсонтой нь манай баг үзнэ. Аль нь гарсан Англи хожно. Энэ ДАШТ-д Англи түүхэн амжилттай давтах ёстой. 1966 онд дэлхийн аварга болж байсан. Энэ жил аварга авах боломж нь бүрдээд байна.

Асрын зүгээс тоглолтоос тоглолтын хооронд үзэгчдээ уйдаахгүйн тулд хөгжөөнт тэмцээн, урлагийн тоглолт зэргийг тоглолттой орой бүр зохион байгуулж байгаа гэнэ. 

СОЁОЛЖ АСРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Д. БАТЦЭЦЭГ:

-Манай асар 600 хүний суудалтай. Улаанбаатар хотдоо хамгийн том хэмжээтэй нь байгаа. Манай залуучууд их ирж хөлбөмбөг үзэж байна. Гэхдээ ерөнхийдөө багуудаас шалтгаалж байна. Дэлхийн том Герман, Бразил зэрэг багууд тоглож байсан үед дүүрэн л байсан. Манай байрлал бас хотын төвдөө биш, хоёр талаар нь зам засварын ажил хийгдээд байгаа зэрэг нь нөлөөлж байж болох юм. Гэхдээ хүн их байна. Эхний тоглолт дуусаад дараагийн тоглолт эхлэх хүртэл цаг гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд манай зүгээс үзэгчдээ уйдаахгүй тулд тоглолт, хөгжөөнт тэмцээн, амьд хөгжмийн хамтлаг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Ерөнхийдөө шөнийн тоглолтыг арай бага хүн үздэг. Манай залуус их соёлтой болсон байна. Зодоон цохион, агсам тавих зэрэг зүйл огт байсангүй. Манай асрын зохион байгуулалт хэтэрхий баригдмал биш болохоор залуучууд чөлөөтэй байх боломжийг нь шийдэж өгсөн. Шар айраг, Маралжингоо зэрэг хүмүүс ирж тоглолтын дундуур үзэгчдийг хөгжөөж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана