Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана

2018-07-05

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа.

Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж тав дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.

Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг долоодугаар сарын 13-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулахаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй жолоодлоготой холбоотой үйл ажиллагааг таниулж, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ?
ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ
Хакуход Подольски шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв
Шуурхай мэдээ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа
Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ
Д.Оюунхорол зорилтот бүлгийн 9 өрхөд гэр олголоо
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ
200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглээ хийнэ
Улсын дээд шүүх: "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзэв
Prius-30 автомашины баттерей дэлбэрчээ
Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
“Тоса худалдааны төв”-ийн орчимд хийсэн шалгалтаар тарваганы тулам илэрчээ
ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр III цахилгаан станцыг өргөтгөнө
Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил удаашралтай байна
ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна
Өнгөрсөн онд Монголоос 9600 хүн Өмнөд Солонгост эмчлүүлж, улс орнуудаас 5 дугаарт жагсжээ
НӨАТ: Таван сая төгрөгийн 20 азтан тодорлоо