Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой

2018-07-04

Энэ парламент олон талаараа дутуу дулимаг байгааг хүн бүр харж байгаа. Наанадаж л  төрийн хүний ёс зүй, улстөрчийн соёл, шударга ёс гэх үнэт зүйлсээ уландаа гишгэж, умартсан гишүүдээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тэдний дунд муухан эрчүүдээс дутахааргүй зоригтой, зорилготой, алсын хараатай эмэгтэйчүүд байгаад нь олзуурхах хүн олон байгаа байх.

Өөрөөр хэлбэл, аливаа асуудалд хоноцын сэтгэлээр бус чин сэтгэлээр ханддаг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон зарим гишүүнийг онцолмоор байна. Тухайлбал, МАН-ын эмэгтэйчүүдийн лидер Д.Оюунхорол. Тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч. Энэ үүргээ ч сайн гүйцэтгэж байгаа харагддаг. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө чангахан дуугарч чаддаг тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдээ ч аливаа зүйл дээр нэгтгэж чаддаг нэгэн. 

УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр мэдлэг, туршлагаараа бусад улстөрчдийн урд алхана уу гэхээс хойно нь хоцрохгүй. Тиймдээ ч түүнийг УИХ-ын танхимд “төмөр хатагтай” хэмээн нэрийдэж, зарим эрчүүд нь айдаг юм билээ. Тиймээс ч түүнийг сошиал суваг ашиглан элдвээр доромжлох, түүнд зориулсан хар пи-ар ар араасаа үргэлжилдэг биз. Зорилготой бүсгүйн зоригийг битгий мохоочихоосой билээ. 

Улс төр мэддэг, сонирхдог нь гадарлах биз. Түүнийг нэг асуудал дэлгэнгүүт түүний эсрэг хар пи-ар цахим сүлжээг “донсолгодог”. Саяхан л гэхэд хүчингийн хэрэгт холбогдсон хоёр гишүүний тухай асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд ярьж эхлэнгүүт л тэдний элдвээр харааж, өнөөх хоёр гишүүндээ жигтэйхэн хайртай болчихсон улс цахим сүлжээгээр дүүрчихсэн.  Энэ мэт байдал нь манайд дуугарах гэсэн шударга нэгнийг “боомилж” байдгийн яруу тод эмгэнэлтэй жишээ.

Гэхдээ Д.Оюунхорол тэргүүтэй мэдлэг боловсролтой, шударга, туршлагатай улстөрч бүсгүйчүүд энэ зэргийн дайралтыг даваад гарчих тэнхээтэй. Гол нь Монголоо гэсэн сэтгэл, хийж бүтээе гэсэн итгэлээ битгий алдаарай. Энэ эрчээрээ зүтгээд байвал ард түмэн 2020 оны сонгуулиар ухна шиг эрчүүдийг биш ухаалаг бүсгүйчүүдийг сонгоно гэдэгт итгэлтэй байна.

А.Сүхбат гишүүн саяхан нэг хурал дээр “бандааш” Гантулгыг явуулсанд эмэгтэй гишүүд буруутай хэмээн ярьсан нь хэвлэлээр цацагдаж олны дургүйцлийг төрүүлж байна. Эмэгтэй гишүүд хүчирхийлүүлсэн, доромжлуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалахгүй бол эрэгтэй гишүүд л лав биш юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна