Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа

2018-07-04

Буена Вентура Мартин Годинезийн гэр бүл aмерикийн хилээр гарч явахдаа хилийн харуулд баригдан тусгаарлагджээ. Түүний охин дөнгөж долоон настай. Охиныг нь Мичиган дахь тусгаарлах байранд байлгаж байсан байна. Мартин хоёр сар гаруйн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ уулзалгүй хоригдож байгаад уулзаж байгаа нь энэ юм. Мартин хүүгийн хамт өнгөрсөн тавдугаар сард Мексикийн хилээр гарсан. Хоёр долоо хоногийн дараа түүний нөхөр охины хамтаар Мексикийн хил давжээ. Тэд бүгд харуулын цэрэгт баригдан тусгаарлагдсан юм.

Иозелин Ямилет Веласкуез Алеменгор 12 настай. Долдугаар сарын 1-нд Лос Анжелесийн нисэх онгоцны буудал дээр ээжтэйгээ уулзаж байгаа нь энэ. Тэднийг сарын өмнө Сан Луйсийн хил дээр тусгаарласан юм.

Лудин болон түүний гэр бүл АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрснийх нь дараа Лудинийг хүүхдүүдээс нь салган, хорих газар луу аваачжээ. Лудин хүү, охин хоёртой. Лудиний гэр бүл уулзалгүй 40 хоног болсны эцэст дахин уулзаж буй агшин сэтгэл өвдмөөр.

Лудиний гэр бүл АНУ-ын хил дээр гэр бүлээсээ тусгаарлагдсан 2000 гаруй гэр бүлийн нэг юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард цагаачлалын бодлогоо чангатган АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрэхийг оролдсон иргэдийг эрүүгийн хуулиар баривчлан хорих шийдвэрийг зарласан. ‘Zero tolerance’ буюу өршөөлгүй хуулийн үр дүнд 2000 гаруй хүүхдүүд эцэг эхээсээ тусгаарлагдсан байдалтай байсан юм.

Олон шүүмжлэл дагуулсны эцэст Трампын засаг захиргаа хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамт байлгах шийдвэрийг гаргасан юм. Хууль бусаар Америкийн хил нэвтрэх гэсэн Мексик иргэдийн асуудал шийдэгдэх хүртэл хэдэн сар бүр цаашлаад жилийн хугацаа шаардагдах тул хүүхдүүдийг нь хамт байлгахаас өөр арга байхгүй гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Трампын цагаачлалын бодлогоос болоод хичнээн хүүхэд өнчирч, гэр бүлүүд хагацсан нь одоогоор тодорхойгүй байна. Дотоодын аюулгүй байдлын газрын мэдээлснээр тавдугаар сараас хойш 522 хүүхэд эцэг эхтэйгээ уулзсан гэж мэдэгдээд байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ?
ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ
Хакуход Подольски шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв
Шуурхай мэдээ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа
Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ
Д.Оюунхорол зорилтот бүлгийн 9 өрхөд гэр олголоо
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ
200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглээ хийнэ
Улсын дээд шүүх: "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзэв
Prius-30 автомашины баттерей дэлбэрчээ
Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
“Тоса худалдааны төв”-ийн орчимд хийсэн шалгалтаар тарваганы тулам илэрчээ
ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр III цахилгаан станцыг өргөтгөнө
Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил удаашралтай байна
ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна
Өнгөрсөн онд Монголоос 9600 хүн Өмнөд Солонгост эмчлүүлж, улс орнуудаас 5 дугаарт жагсжээ
НӨАТ: Таван сая төгрөгийн 20 азтан тодорлоо