Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн худалдан авалт, гаалийн татварын бодлогоор дэмжиж байна

2018-06-22

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлсэн болон хэрэгжих төслүүдийн талаарх семинар өнөөдөр (2018.06.21) Гадаад харилцааны яамны Зөвшилцлийн танхимд боллоо. Семинараар "Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь" төслийн тайлангийн танилцуулгыг хийсэн.

Семинарын нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат оролцож, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм. Тэрбээр, "ХХААХҮЯ нь жижиг, дунд үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа, өгсөн үнэлгээ, зөвлөмжийг тусгадаг. Цаашид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэх, инноваци, технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байна" гэлээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 78 000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 77 хувь буюу 60,630 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Статистикийн үзүүлэлтээс харахад жижиг, дунд үйлдвэрийн салбарт 719,172 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 67 хувийг эзэлж байна гэсэн үг. ДНБ-ий 17,8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2,3 хувийг үйлдвэрлэж буй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд төрийн худалдан авалт, импортын гаалийн татвар, тарифын бодлогоор дэмжиж байна. Мөн чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад бүтээгдэхүүн экспортлоход нь дэмжлэг үзүүлж, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бололцоогоор хангаж өгдөг. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийн кластерыг бий болгоход чиглэсэн тодорхой ажлууд хийж хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй