Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв

2018-06-20

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна. Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдохгүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үүсээд байна.

Жагсаалд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ. Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа “69” маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины “хонины хонхор” гэж нэрлэдэг арын хэсэгт ачаа ачуулахгүй байгааг эдгээр жолооч эсэргүүцэж байна. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жагсаал зохион байгуулагчид хэллээ.

Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв. Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ.

Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа. Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ?
ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ
Хакуход Подольски шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв
Шуурхай мэдээ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа
Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ
Д.Оюунхорол зорилтот бүлгийн 9 өрхөд гэр олголоо
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ
200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглээ хийнэ
Улсын дээд шүүх: "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзэв
Prius-30 автомашины баттерей дэлбэрчээ
Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
“Тоса худалдааны төв”-ийн орчимд хийсэн шалгалтаар тарваганы тулам илэрчээ
ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр III цахилгаан станцыг өргөтгөнө
Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил удаашралтай байна
ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна
Өнгөрсөн онд Монголоос 9600 хүн Өмнөд Солонгост эмчлүүлж, улс орнуудаас 5 дугаарт жагсжээ
НӨАТ: Таван сая төгрөгийн 20 азтан тодорлоо